solongonews
Өвөр Монголын түргэн хүргэлт ийм байдаг
2017-02-23 16:01
Түргэн хүргэлтийн ажлыг мориор амжуулдаг Өвөр Монгол залуу Алтанбулагтай танилцана уу.

Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын ихэнх газар нутагт цас орж, замын хөдөлгөөнд саад учруулах болсон. Харин үүнтэй холбогдуулан Баяннуур хотын Урадын дунд хошууны Юань Түн түргэн хүргэлтийн ажилтан Алтанбулаг морь унаж ажлаа амжуулж байгаа зураг болон бичлэг хэвлэл мэдээллээр шуугиан тариад амжсан билээ.

2 дугаар сарын 21-ний өдөр тус хошуунд их цас орж халтиргаа гулгаа үүссэн байна.

Үйлчлүүлэгч Эргүнэ: - Хэдэн хоногийн өмнө Хайлар хотоос надад яаралтай хэрэгтэй бичиг баримт илгээсэн. Цас орсноос болж цагаасаа хоцрох байх гэж санаа зовж байсан. Харин өглөө 9 цагийн үеэр морьтой ажилтан бичиг баримт хүргэж ирсэн нь үнэхээр санаанд ч оромгүй явдал байлаа. Их баярлаж байна гэж сэтгэл догдлон ярив. Энэ ажилтан Алтанбулаг байсан аж.

Алтанбулаг цас орсноос машин унаа барихад амаргүй гэж бодоод морио унаж ажилдаа явахаар шийджээ. Тэрээр тухайн өдөр өглөөний 8 цагаас хойш 40-өөд боодол барааг эзэнд нь хүргэсэн байна.

Алтанбулаг Урадын дунд хошууны Баян-Улаан багийн малчин. 2014 онд анх түргэн хүргэлтийн ажилд орсон байна. 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : CC TV.COM
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл