
Бээжинд Ардын УТЗЗ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх онолын симпозиум 07-р сарын 24-нд болж, ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Ян хуралд оролцож үг хэлэв.
Ван Ян цохон тэмдэглэхдээ:
- Хятадын онцлогтой социолизм шинэ цаг эринд оров. Ардын УТЗЗ-ийн тогтолцоо нам болон улс орны ажил үйлсийн хөгжлийн ихэнх тал дээр эзлэх чухал байр суурь болон гүйцэтгэж байгаа давуу үүрэг өдөр ирэх тутам товойм болов. Ардын УТЗЗ-ийн онолын судалгааны чухал талыг зөвөөр эзэмшихэд Ардын УТЗЗ-ийн тогтолцооны үндсэн онолын судалгаа, өвөрмөц онцлог бүхий давуу талын судалгаа, шинэ үүрэг хариуцлагын судалгаа зэрэг талаар хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Улс төрийн зөв чиглэл болон эрдэм шинжилгээ судалгааны орчин бүрдүүлэх талаар уялдуулах, онолын судалгаа, бодит үйл ажиллагаа өрнүүлэх талаар уялдуулахыг баримтлах хэрэгтэй. Онолын судалгааны үр бүтээлийг сурталчлахыг чухалчлахад холбогдох индэр ачаалагчийг сайтар ашиглаж, нийгмийн нөлөөлөх хүчнийг өргөжүүлэн, судалгааны үр бүтээлийг олон давхарга, олон хэлбэрээр ашиглахыг ахиулах хэрэгтэй гэсэн байна.
Энэ удаагийн симпозиум "Зөвшилцлийн тусгай байгууллагын түүхэн хувь нэмэр болон шинэ эриний шинэ үүрэг" уриан дор болж, ХКН-ын төв хорооны холбогдох салбар, УТЗЗ-ийн систем, их, дээд сургууль болон судалгааны байгууллагын холбогдох хариуцлагатай албаны хүн болон эрдэмтэн судлаачид хуралд оролцсон байна.
