solongonews
БНХАУ•Хөхтал Монгол адуун соёлын наадам 08-р сарын 27-ны өдөр нээлтээ хийнэ
2018-08-24 16:51
БНХАУ•Хөхтал Монгол адуун соёлын наадам 08-р сарын 27-ны өдөр нээлтээ хийнэ.

БНХАУ•Хөхтал Монгол адуун соёлын наадам 08-р сарын 27-ны өдөр нээлтээ хийж, 09-р сарын 02-ны өдрийг хүртэл 7 өдрийн хугацаатай үргэлжилнэ.

Монгол адуун соёлын наадмаар дамжуулан Өвөр Монголын төв Хөххотын давуу талыг харуулж, Хөххотын тал нутгийн аялал жуулчлалын шинэ төрхийг бүтээж, Монгол адууны соёл түүхийг гүн гүнзгий таниулж, адуун соёлын салбарын хөгжлийг ахиулна. Мөн Хөххотыг “Олон улсын адуун нутаг” болгон бүтээн байгуулахаар ажиллахын зэрэгцээ ирэх жилд Хятад улсын хэмжээний цаашлаад Ази тивийн хэмжээний томоохон хэлбэрийн, нөлөөлөх хүчээр том адуун соёлын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж, адуун соёлын брэндийг бий болгож, Өвөр Монголын хэмжээний адуун соёл болон адууны аж ахуйн хөгжлийг дэмжинэ.

Энэ удаагийн наадам нь 7 өдрийн цуврал үйл ажиллагаагаар дамжин байгаль орчны ойжуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаар иргэдэд ашиг тус хүртээж, Хөххотыг “Олон улсын адууны нутаг” болгон бүтээн байгуулна. Мөн ирэх жилийн Хятад, Монголын Экспогоор адуун соёлын үзэсгэлэн зохион байгуулахад суурь тавьж, Хөххотын тал нутгийн аялал жуулчлалын хөгжлийг дэлхийн тавцанд гарах, “шаргуу хатуужилтай” тэмүүлж байдаг монгол морины зориг хүчийг уламжлан харуулахыг зорьсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл