solongonews
Монгол эмч Ананд академичийн шагнал хүртлээ
2019-11-22 16:45
Монгол эмч Ананд академичийн шагнал хүртэв.

Саяхан дэлхийн үйлдвэрлэлийн хүчний шинжлэх ухааны хүрээлэнгийн шинээр сонгогдсон академичийн ярилцах хурал буюу академичид шагнал гардуулах ёслол Бээжинд болсон байна.

Бээжингийн “Ананд монгол эмнэлгийн хороо”-ны дарга Ананд дэлхийн үйлдвэрлэлийн хүчний шинжлэх ухааны хүрээлэнгийн академичийн шагнал хүртсэн нь үндэстний эм эмнэлэг, монгол эм эмнэлгийн анхны хүн болжээ. Улсын зэрэглэлийн багшид шавь орсон өвлөн уламжлагч, монгол эмнэлгийн эрхлэгч эмч, багш Ананд дэлхийн үйлдвэрлэлийн хүчний шинжлэх ухааны хүрээлэнгийн Хятад улсын хамгийн залуу академич юм. Дэлхийн үйлдвэрлэлийн хүчний шинжлэх ухааны холбооны ерөнхий захирал болон дэлхийн үйлдвэрлэлийн хүчний шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Анандад шагнал болон хүндэт гэрчилгээг гардуулан өгсөн байна.

Ярилцах хурал дээр шинээр сонгогдсон академичийн төлөөлөгч Ананд “Үндэстний эм эмнэлэг, эрүүл энх Хятад улсын стратеги бодлогод үйлчилж, монгол эм эмнэлэг, хүн төрөлхтний эрүүл мэндэд зам дагуулна” сэдвээр илтгэл тавьжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл