Худалдааны яамнаас саяхан мэдээлснээр 2021 онд Хятад болон "Бүс ба зам"-ын дагуух орнуудын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 11.6 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.6 хувиар өсч, найман жилийн хугацаанд шинэ өндөр төвшин хүрсэн нь Хятадын нийт гадаад худалдааны 29.7 хувийг эзэлсэн юм. Хятад-Европын ачааны галт тэрэг бүтэн жилийн турш 15 мянган галт тэрэг ажиллуулж, 1.46 сая TEU тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 22 хувь ба 29 хувиар өссөн байна. Хятад улс өндөр стандарт, тогтвортой байдал, ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн өргөн хүрээнд зөвлөлдөх, хамтын хувь нэмэр, хамтын ашиг тусыг хүртэх зарчмыг үргэлж баримталж ирсэн бөгөөд холбогдох талуудтай хамтран "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэхийг ахиулж, хамтран бүтээн байгуулалт хийж буй оронтой хамтын хөгжил, харилцан ашигтай үр дүнд хүрч, бат бөх, хүнд амжилт гаргасан юм.
Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил гарсан. 2021 онд Хятад улс тус зам дагуух улс орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалт 138.45 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар нэмэгдэж, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 14.8 хувийг эзэлсэн юм. Зам дагуух орнуудын аж ахуйн нэгжүүд ч Хятадын хөгжлийн боломжийг өөдрөгөөр харж, Хятад улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ анх удаа 10 тэрбум ам.доллар давж, 11 тэрбум 250 сая ам.долларт хүрсэн. "Бүс ба зам"-ын төслийн бүтээн байгуулалт тасралтгүй урагшилж, зам дагуух улс орнуудад төсөл гүйцэтгэгч Хятадын аж ахуйн нэгжийн эргэлт 578.57 тэрбум юаньд хүрч, гадаадад гэрээ байгуулсан төслийн 57.9 хувийг эзэлж байна.
Механизмын платформыг шинээр шинэчилсэн. 2021 онд Хятад улс болон холбогдох улс орнууд харилцан саадгүй худалдаа, хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 8 ажлын хэсгийг шинээр байгуулж, хамтын ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгож, харилцаа холбооны суваг улам бүр нэмэгджээ. Үүний зэрэгцээ Хятадын олон улсын импортын яармаг, үйлчилгээний худалдааны яармаг, Хятад-АСЕАН-ы яармаг, Хятад-Африкийн эдийн засаг худалдааны яармаг зэрэг үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж, хамтран байгуулсан улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиуллаа.


