“Дорнын аялгуу” Хятад дуу дуулаач хүүхдүүдийн 8 даххь наадам 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Улаанбаатар чуулганы байранд амжилттай болж өнгөрлөө. Хятадын соёл урлагийг Хятад дуугаар дамжуулан хүүхэд багачуудад танилцуулах, Хятад дуу дуулах хүүхэд багачуудын урлагийн болон хэлний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, Монголын хүүхэд багачуудын Хятад дууны урын санг нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг БНХАУ-ын олон Улсын радио (CRI), Монгол Улсын “Юй Цай” бүрэн дунд сургуулийн хамтарсан “Күнзийн сургалтын танхим”-аас зохион байгуулсан юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн тоймч Г.Буянхишиг, Улаанбаатар чуулгын ерөнхий удирдаач Р.Ганбат, Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн дээд сургуулийн Хятадын талын захирал Жү Жюньли, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн дээд сургуулийн Хятадын талын захирал Бао Айдүн, Монгол Улс дахь Хятадын сайн дурын багш нарын ахлагч Лин Юйбай зэрэг олон зочид шүүгч гээд нийт 300 гаруй үзэгчид сонирхжээ.
“Дорнын аялгуу” V наадамд Монгол Улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотын ерөнхий боловсролын Хятад хэлний сургалттай 21 сургуулиас нийт 92 оролцогчид “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа авьяас ур чадвараа сорьсон байна.
Нийт оролцогчдыг бага, дунд, ахлах ангийн гэсэн ангиллаар хувааж шалгарууллаа. Ийнхүү Гэгээрэл сургуулиас нэг, Юй Цай сургуулиас гурван “нэгдүгээр байр”-ын шагналтнууд тодорчээ.
