Франц улс Наполеоны нас барсны 200 жилийн ойг тэмдэглэв
2021-05-06 16:05
Францын эзэн хаан агсан Наполеон Бонапартын таалал төгссөний 200 жилийн ой 05 дугаар сарын 05-ны өдөр буюу өчигдөр тохиожээ.

Энэ түүхэн ойг тохиолдуулан Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүний Парис дахь бунханд зочилж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Макрон:
- Наполеон нь Францын түүхэнд чухал байр суурьтай хүн бөгөөд тэрээр дизайнер, стратегич, хууль тогтоогч байсан юм. Харин боолчлол, дарангуйллыг сэргээсэн нь түүний том алдаа гэх зэргээр 1799-1815 оны Наполеоны засаглалын үеийг сайн, муу аль аль талаас нь үнэлж дүгнэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
