Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно
2016-04-20 09:19
Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын үндсэн арга хэмжээг ирэх долоо хоног буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд Төрийн ордонд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан зам тээврийн түгжрэлийг зохицуулах зорилгоор улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Улсын дугаарын тэгш, сондгойгоор зохицуулалт хийж тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн, 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулах юм.
Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
