
Хятадын ардын банк энэ сарын 28-ны өдрөөс эхэлж ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баярт зориулсан зоосон мөнгийг хэрэглээнд гаргах юм байна. Нэг иж бүрдэл зоосон мөнгө нь нийт 3 ширхэг, үүнд алтан материал нэг ширхэг, мөнгөн материал хоёр ширхэг, БНХАУ-ын хуульд заасан гүйлгээний мөнгө болно.
Зоосон мөнгөний зөв тал дээр Хятад улсын төрийн сүлдийн зураг, мөн сийлсэн улсын нэр, оны дугаарыг тавьжээ. 8 грамм хүнд, тойрог хэлбэрийн алтан материалын зоосон мөнгөний ар тал дээр монгол морины зураг, 150 граммын тойрог хэлбэрийн мөнгөн материалын зоосны ар талд монгол үндэстний Андай бүжгийн зураг, 30 граммын тойрог хэлбэрийн мөнгөн материалын зоосны ар зураг нь морин хуур, цагаан хадаг, монгол гэр, салхиар цахилгаан гаргах сэнс, малын бэлчээр, хурдны автозам зам зэрэг олон элементийг агуулан дизайнтай ба “ӨМӨЗО байгуулагдсан 70 жил” гэсэн хятад, монгол хэлээр бичиж зоосон тоог сийлсэн аж.
