solongonews
“Xiaomi” нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсандаа оюуны өмчийн гэрчилгээ авчээ
2019-08-08 10:28
“Xiaomi” нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсандаа оюуны өмчийн гэрчилгээ авчээ.

Хятадын “Xiaomi” компани нарны зайгаар ажилладаг ухаалаг гар утсаа гэрчилгээтэй болгосон байна.

“Xiaomi” компани гэрчилгээ олгох хүсэлтийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 2018 оны долоодугаар сарын 27-нд өгчээ. Уг ухаалаг утас нь орчин үеийн төхөөрөмжүүдийн адил ердийн загвартай боловч ар талд нь нарны зай хураагуур суурилснаараа ялгаатай байна.

Харин нүүрэн талд нь хурууны хээ танигч, селфи-камерын аль аль нь байхгүй бөгөөд тэдгээрийг дэлгэцэн дор нь нуусан байх магадлалтай. Учир нь  “Xiaomi” компани нүүрэн талдаа “үл үзэгдэгч” камер бүхий ухаалаг гар утсаа  урьд нь танилцуулсан билээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хуань Чю сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл