solongonews
Олны хөлд дайрагдсан хэргийн улмаас бэртсэн хүмүүсийн нэр усыг тодруулав
2015-01-03 15:41
Олны хөлд дайрагдсан хэргийн улмаас бэртсэн хүмүүсийн нэр усыг тодруулав

        1 сарын 2-нд Шанхай хотын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн газар 11 цагийн байдлаар Вайтань дүүргийн Чэнь-и өргөн чөлөөнд олны хөлд дайрагдсан хэргийн улмаас бэртэж гэмтсэн 49 хүнээс 18 нь эмнэлгээс гарав. Үлдсэн 31 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Эдгээрээс 13 хүний бэртлийн байдал хүнд, 18 хүний бэртэл хөнгөн, эрэгтэй 7, эмэгтэй 24 хүн байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийн нэр усыг бүгдийг тодруулсан ба эдгээрээс 28 хүний гэр бүлийн хүмүүс буюу хамт ажиллагсад, найз нөхөдтэй нь холбоо барьсан гэжээ.

Рүй Жинь эмнэлэг хүлээн авч эмчилсэн Тайваний 1 өвчтөн эмэгтэйн өвчний байдал тогтвортой, хэд хоногийн дотор эмнэлгээс гарах шинжтэй байна. Чан Жэн эмнэлгийн хүлээн авч эмчилсэн Малайзын 1 өвчтөний өвчний байдал эдгэрэх найдлагатай байгааг эх сурвалж мэдээлжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл