solongonews
2000 жилийн өмнөх эртний архийг илрүүлжээ
2018-03-23 16:09
Шаньши мужаас 2000 жилийн өмнөх эртний архийг илрүүлжээ.

Зураг дээрх Си шянь шинэ дүүргийн Күнган шинэ хотын Янь Цүнь тосгоны Чинь улсын үеийн хүний онгоноос илрүүлсэн архи савласан зэс домбо болно.

Чинь улсын хүн архи уух дуртай юу? 2000 гаруй жилийн өмнөх эртний хүн ямар архи уудаг байсан бол? 

Шаньши мужийн археологийн судалгааны хүрээлэнгээс Си шянь шинэ дүүргийн Күнган шинэ хотын Янцүнь тосгоны Чинь улсын үеийн онгоноос олборлон гаргасан үр дүнг саяхан нийтэлжээ. Эдгээр онгоны булшилсан цаг хугацаа нь байлдаант улсын сүүлээс Чинь улсын үетэй таарах бөгөөд хэдийгээр олон удаа хулгайлагдан олборлогдсон ч адил бус материалын хийцтэй түүхийн дурсгалт бодисуудыг олборлосон байна. Үүнд: Олны анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь нэлээд сайн битүүмжилсэн зэс домбо болно. Сонирхолтой нь  дотор нь өнөөгөөс ойролцоогоор 2000 гаруй жилийн өмнөх эртний архийг савласан хэвээрээ байжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл