solongonews
2022 оны CPI хоёр хувь өсжээ
2023-01-16 14:29
2022 оны CPI хоёр хувь өсжээ

Хятадын Үндэсний Статистикийн Хорооны гаргасан тоо баримтаас үзвэл 2022 оны бүтэн жилийн хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх оныхоос 2 хувь нэмэгдсэн нь төсөөлж байснаас 3 хувиас бага үзүүлэлт болжээ.

Статистик тоо баримтаас харахад өнгөрсөн жилийн хэрэглээний үнийн индексийн жилийн өсөлт нь хүлээгдэж буй 3 хувийн зорилтоос доогуур байсны улмаар 09-р сард хамгийн өндөр өсөлттэй байж, 2.8 хувьд хүрсэн байна. Хүнс, эрчим хүчний үнийг орхигдуулсан гол CPI-ийн жилийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 1 хувь орчим хэлбэлзэж, Хятадын аж үйлдвэрийн хэрэглээний бараа, үйлчилгээний хэрэглээний үнэ тогтвортой хэвээр байна.

2022 оны 12-р сард бүх орон нутгийн хэлтсүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянахад хичээн ажиллаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг илүү сайн зохицуулж, зах зээлийн ханш, үнийн тогтвортой байдлыг хангах олон арга хэмжээ авч, нийт үнийн үйл ажиллагаа тогтвортой байсан хэвээр байна. CPI өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувь нэмэгдэж, 11-р сараас 0.2 хувиар өсөж, дээр сараас 0.2 хувь буурсан үзүүлэлт гарсан байна.

-Юмны үнэ тогтвортой байгаа нь Хятадын эдийн засгийн хөгжил, зах зээлийн өргөн цар хүрээг баталж, нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах үр дүнтэй арга хэмжээ авсныг бүрэн харуулж байна гэж Хятадын Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Бүх талыг хамарсан нөхцөл байдлын судалгааны албаны захирал Гүө Лиянь ярив.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл