solongonews
Улсын төв эмнэлгүүдийн дарга нар “Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” гэлээ
2016-09-28 16:47
“Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” хурал боллоо.

Монгол Улсын Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлгийн дарга Ч.Чимэдрагчаа :

-Энэхүү өөрийгөө анагаах арга нь 2015 оны арваннэгдүгээр сараас хойш 2016 оны зургаадугаар сар хүртэл манай хүрээлэн, Улсын I, II, III төв эмнэлэг, Баянзүрх эмнэлгийн 269 өвчтөнд 180 хоногийн клиникийн судалгаанд хамруулан өөрийгөө анагаах аргыг 30 хоног ашиглахад 57 хүний цусан дахь сахар 6 ммоль/л болж буурсан.

Иймэрхүү үр дүнтэйгээр хоногийн тоог нэмж

60 хоногт 95 хүнийх 6 хүртэл, 90 хоногт 130 хүнийх 6 хүртэл, 120 хоногт 158 хүнийх 6 хүртэл, 150 хоногт 200 хүнийх 6 хүртэл, 180 хоногт 249 хүнийх 6 хүртэл зэргээр цусан дахь сахарын хэмжээ нь буурч, хэвийн түвшинд хүрсэн байна.

Ийнхүү туршилт судалгаагаар эмнэл зүйн бодох бүртгэл 92.57 хувь гарсан бөгөөд үлдсэн 20 өвчтөн мэдэгдэхүйц сайжирч, цусан дахь сахарын хэмжээ нь 17.89-ээс буурч 7.27 ммоль/л хүртэл буурсан байна.

Энэхүү туршилт судалгааны үед хамрагдсан иргэдийн 237 хүн буюу 87.98 хувь нь огт эм, тариа хэрэглээгүй байна. Бүх өвчтөн арьс загатнах нь бүрэн эдгэрсэн байна. Ямар ч сөрөг нөлөө гараагүй, аюулгүй, ашиглахад тохиромжтой байсан байна.

Улсын нэгдсэн I эмнэлгийн захирал Б.Бямбадорж:

-Тус эмнэлэгт эмнэл зүйн судалгаа хийж, чихрийн шижинтэй 68 иргэнийг энэхүү төслийн судалгаанд хамруулсан. Эдгээр өвчтнөөс 14 хүн дэглэм алдсанаас судалгаанд хамрагдах боломжгүй болсон. Үлдсэн 54 өвчтөнд цусан дахь сахарын дундаж 13.49 ммоль/л байсан, өөрийгөө анагаах аргыг ашигласны дараа цусан дахь сахарынэ дундаж нь 6.3 ммоль/л хүртэл буурсан байсан.

Эдгээр өвчтөн дотор 50 өвчтөн цусан дахь сахарын дундаж нь 6.2 ммоль/л хүртэл буурсан буюу хэвийн түвшиндээ хүрсэн. Эдгээр судалгаанд хамрагдсан хүмүүсээс 92.59 хувь нь  хэвийн түвшинд хүрсэн гэсэн үг юм. Бусад дөрвөн өвчтөний цусан дахь сахарын дундаж нь 16.4-ээс 7.38 ммоль/л хүртэл буурсан байна. 45 хүн нь буюу 83 хувь нь огт эм, тариа хэрэглээгүй, инсулин эмчилгээний тун 2-8 нэгжээр буурсан ба сахар бууруулах эмийн тун буурсан үзүүлэлттэй байсан.

Цааш нь тэрээр таван өвчтөн дээр хийсэн судалгааны үр дүнгийн талаар ярьсан юм.

Улсын нэгдсэн II эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Г.Баясгалан:

-Тус эмнэлэгт эмнэл зүйн судалгаа хийж, чихрийн шижинтэй 60 өвчтнийг судалгаанд хамруулснаас 4 хүн дэглэм алдсанаас хүчингүй болсон.

Эдгээрээ 51 өвчтний цусан дахь сахарын дундаж 13.33 ммоль/л байсан бол өөрийгөө анагаах аргыг ашигласны дараа 6.31 ммоль/л болж буурч, хэвийн түвшинд хүрсэн байна.

Эмнэл зүйн судалгааны нийт хүний тооны 90.2 хувь эзэлсэн бөгөөд бусад 5 өвчтөн цусан дахь сахарын дундаж нь 16.41-ээс 7.12 ммоль/л хүртэл болж буурсан. Эдгээр судалгаанд хамрагдсан иргэдээс 47 хүн буюу 90.3 хувь нь огт эм, тариа хэрэглээгүй байна.

Тэрээр цааш нь таван хүний судалгаанд хамрагдсан байдлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Улсын нэгдсэн III эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир :

-ШУГТЭ төв эмнэлэгт эмнэл зүйн судалгаа хийж, чихрийн шижинтэй 60 өвчтөн энэхүү судалгаанд хамрагдсанаас 10 өвчтөн нь дэглэм алдсанаас судалгаанд хамрагдах боломжгүй болсон.

Үлдсэн 50 өвчтөний цусан дахь сахарын дундаж 13.11 ммоль/л байсан бол өөрийгөө анагаах аргыг ашигласны дараа 6.17 ммоль/л болж буурсан. Эдгээр өвчтнөөс 45 нь цусан дахь сахарын дундаж 6.05 ммоль/л хүртэл буурч, хэвийн түвшинд хүрсэн байна. Эмнэл зүйн судалгааны нийт хүн 90 хувийг эзэлсэн байна. Бусад таван өвчтний цусан дахь сахарын дундаж нь 15.66-гаас 7.29 ммоль/л болж буурсан байна. 50 хүн буюу 100 хувь нь огт эм, тариа хэрэглээгүй байна.

Тэрээр цааш нь мөн л таван өвчтөний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Баянзүрх эмнэлгийн дарга Б.Даш-Яндаг:

Тус эмнэлэгт эмнэл зүйн судалгаа хийж чихрийн шижин өвчтэй 62 хүнийг судалгаанд хамруулахаар болсон. Эдгээр хүнээс 4 хүн нь дэглэм алдсанаас хүчингүй болсон. Харин 58 өчвтөнд цусан дахь сахарын дундаж 14.5 ммоль/л байсан бол өөрийгөө анагаах аргыг ашигласны дараа цусан дахь сахарын дундаж нь 5.6 ммоль/л хүртэл буурсан.

Эдгээрээс 56 өвчтөний цусан дахь сахарын дундаж 5.45 ммоль/л хүртэл буурч, хэвийн түвшинд хүрсэн байна. Эмнэл зүйн судалгааны нийт хүний 96.55 хувь эзэлсэн бөгөөд бусад 2 өвчтөний цусан дахь сахарын дундаж нь 18.9-ээс 7.3 ммоль/л хүртэл буурсан байна. 50 хүн буюу 86.2 хувь нь огт эм, тариа хэрэглээгүй байна.

Тэрээр цааш нь өөрийн судалгаанд хамрагдсан хүмүүсээс таван хүний эмнэл зүйн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Найруулагч: Хүүдүүт
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл