ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулсан Хятад, Монголын хэвлэл мэдээллийн VII форум 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хэнтий аймагт боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумын үеэр баярын цахилгаан ирүүллээ.
Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулах хэлтсийн орлогч дарга Цүй Юй Ин, ӨМӨЗО-ны Суртал ухуулах хэлтсийн дарга Улаан нар нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.
Б.Галаарид хэлсэн үгэндээ: - Өмнөх форумуудаар хурлын төлөөлөгчид Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийнхний харилцаа хамтын ажиллагааг ахиулахад идэвхтэй нөлөө үзүүлж байгаа талаар гүнзгий судлан ярилцан, хоёр улсын харилцааны талын сайн сайхан мэдээллүүдийг түгээсэн байна. Энэ удаагийн форум нь Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлэх болно гэлээ.
Цүй Юй Ин хэлсэн үгэндээ:- Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, маш өндөр амжилтад хүрч, хоёр орны хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг ахиулах чухал тавцан болсон. Хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн, хоёр улсын харилцааны хөгжлийн замаар Хятад, Монголын нөхөрсөг хөгжлийн сайн сайхан мэдээллүүдийг дамжуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны түвшинг шинэ ажимжилтанд хүргэнэ гэжээ.
Дарга Улаан хэлсэн үгэндээ: - Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь Өвөр Монгол болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн харилцааг зузаатгаж, цар хүрээ, хэлбэр маяг олон янзын харилцаа хамтын ажиллагааг бий болгосон байна. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалт зэрэг стратегийн чухал бодлогын дагуу хоёр тал эдийн засаг, нийгэм, соёл, экологи зэрэг сэдвээр тусгай сурвалжилгын үйл ажиллагаа зохион байгуулна. Хятад, Монголын иргэдийн амьдрал нөхөрлөлийн талын сайн сайхан мэдээллийг дамжуулна гэжээ.
Форумын үеэр мөн Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч илтгэл тавилаа.
Хятад, Монгол хоёр улсын 30 хэвлэл мэдээллийн байгууллагын 90 гаруй төлөөлөгчид оролцлоо. Ардын өдрийн сонин, Синьхуа агентлаг, Өвөр Монголын Радио Телевиз, МОНЦАМЭ агентлаг, МNВ зэрэг хэвлэл мэдээллийн төлөөлөгчид “Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээе” сэдвээр илтгэл тавилаа.
Энэ удаагийн форум нь БНХАУ-ын дарга Жи Жиньпин Монгол Улсад айлчилсны хоёр жилийн ойн үеэр зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа түүхэн хамгийн сайн үед орсон гэж хоёр тал санал нэгтэй үзэж байна.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь анх 2010 оноос зохион байгуулагдсанаас хойш хоёр улсын нөхөрлөлийг зузаатган, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх тал дээр гүүр болж байна. Зургаан жилийн турш хоёр тал олон талын хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж, өргөн цар хүрээний хамтын ажиллагааны системийг байгуулсан байна.
