solongonews
“Солонго” сонин мэндэллээ
2014-11-07 22:05
“Солонго мэдээллийн төв”-өөс Монгол Улсын “Бизнесийн мэдээ” сонинтой хамтран “Солонго” сонин уншигч олонтойгоо уулзаж та бүгдийнхээ гэгээн мэлмийг мялаах боллоо.

        Сэтгүүлчдийн баярын томоохон бэлэг болгож “Солонго” сонин сэтгүүлчдийн баярыг тохиолдуулан энэхүү сайхан цаг мөчид “Солонго мэдээллийн төв”-өөс Монгол Улсын “Бизнесийн мэдээ” сонинтой хамтран “Солонго” сонин уншигч олонтойгоо уулзаж та бүгдийнхээ гэгээн мэлмийг мялаах боллоо. “Солонго мэдээллийн төв”-өөс өмнө нь “Солонго” сэтгүүл болон “Солонго” сайтаар дамжуулан Бүгд Найрамдах Дундад Ард Улс (БНДАУ)-ын улс төр, эдийн засаг, соёл урлаг, боловсролын талаарх мэдээллийг шуурхай мэдээллэж байсан бол өнөөдөр ширээний тань сониныг нэгээр нэмж “Солонго” сонин таны мэлмийд хүрч байна. 


         “Солонго” сонин нь 11-р сарын 7-ны өдөр буюу өнөөдөр МУ-ын Улаанбаатар хотноо хэвлэгдэн гарлаа. Уг сонин нь Монгол Улсын “Бизнесийн мэдээ” сонинтой хамтран дөрвөн хуудас  хэвлэгдэж байгаа бөгөөд цаг төр, эдийн засаг, танин мэдэхүй, чөлөөт цаг зэрэг агуулга бүхий Дундад улсын шинэ мэдээ мэдээллүүдийг долоон хоног тутамд нэг удаа шуурхай мэдээллэх болно. 


“Солонго” сонин байгуулагдсан нь Дундад, Монгол хоёр орны найрамдалт харилцааг ахиулах шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох төдийгүй хоёр орны хамтын ажиллагааны гэгээн харгуйд бат бэх гүүр болох нь данжиггүй ээ.


 Бэлтгэсэн: Шинэцэцэг, Хавар

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл