Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 04-р сарын 19-ний өдрийн 24 цагийн байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 10 нэмэгдэж, үүнээс 9 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол (Үүнд Шанхай хотод 3, Фүжянь мужид 2, Жэжян мужид 1, Хүбэй мужид 1, Сычуань мужид 1, Шаньши мужид 1 тохиолдол бүртгэгджээ) улсын дотоодод Юүннань мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол байхгүй.
04-р сарын 19-ний 24 цагийн байдлаар 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 311 болж, түүнээс 5 өвчтөний биеийн байдал хүнд байна. Нийт 85573 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 90520, сэжигтэй тохиолдол 4 байна. Ойрын хавьтлын нийт 1003205 хүнд анагаахын ажиглалт хийж байгаа бол эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 10728 байна.
