Гурван хавцлын корпорацаас 02-р сарын 20-ны өдөр гаргасан мэдээгээр 02-р сарын 16-ны өдрийн 24:00 цагийн байдлаар дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний коридор дахь 6 цахилгаан эрчим хүчний станцын нийт үйлдвэрлэл 3.5 гаруй их наяд киловатт цагаас давжээ.Энэ нь 1 тэрбум гаруй тонн стандарт нүүрсийг хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийг 2.8 тэрбум гаруй тонноор бууруулж, Хятадын эдийн засаг, нийгмийн ногоон хөгжилд хүчтэй түлхэц үзүүлэхтэй тэнцэж байна.
Тодруулбал, 2023 оны 12-р сараас эхлэн олон удаагийн хүйтэн цаг агаарыг аргацаахад Үдүндэ, Байхэтань, Шылүөдү, Шянжяба, Гурван хавцал, Гэжөүба гэсэн 6 цахилгаан станцаас бүрдсэн дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний коридор чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
