
Ли Кэчян: - Таныг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлаар ажиллаж байсан хугацаандаа дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалж, эрүүл мэндийн ажил үйлсийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж, Ебола зэргийн олон нийтийг хамарсан эрүүл мэндийн гэнэтийн том хэргийг цаг тухайд нь үр дүнтэй шийдвэрлэж, гишүүн орнууд ялангуяа хөгжиж буй орны эрүүл мэндийн тогтолцоог идэвхтэй ахиулсан бөгөөд Хятад улсын эм эмнэлэг эрүүл мэндийн системийн өөрчлөлтөд зөвлөгөө дэмжлэг үзүүлж байсныг бид сайшааж байна гэжээ.
Хятад улс эм эмнэлгийн өөрчлөлт хэмээх дэлхийн бэрхшээлтэй асуудлыг хүчээ төвлөрүүлж, үндсэн эмчилгээ эрүүл мэндийн системийг олон нийтийн бүтээгдэхүүн болгон, бүх иргэддээ дэвшүүлэн, нугаршгүй хүчин чармайлтаар, дэлхийд цар хүрээгээр хамгийн том буюу Хятадын 98 хувийн хүнийг хамарч, 1.3 тэрбум хүн ардад ач тус хүртээсэн үндсэн эмчилгээний хамгааллын сүлжээг байгуулсан бөгөөд амжилттай туршлага, загварыг улмаар дүгнэн дэлгэрүүлж байна. Бид “Эрүүл Хятад орон”-ыг бүтээн байгуулж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын түнштэй солилцоогоо нэмэгдүүлж, туршлагаа хуваалцан, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг илүү сайн хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Чэньфэнфүжэнь: - Хятадын Засгийн газар олон жилийн турш Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ажлыг дэмжсээр ирсэнд баярлаж талархаж байна. Хятад улсын эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийн амжилт тодорхой, дэлхийн олон орны эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны бүтээн байгуулалтад ашигтай туршлагыг хангалаа. Хятад улсын эм эмнэлэг эрүүл мэндийн өөрчлөлт, олон улсын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүчин зүтгэлээ оруулахад би бэлэн байна гэжээ.
