solongonews
Хөдөө орон нутагт цахим худалдаа хурдтай хөгжиж байна
2017-03-02 21:58
Хятадын Худалдааны яам 3 дугаар сарын 2-ны өдөр мэдээлснээр, 2016 онд хөдөө орон нутгийн цахим худалдааны жижиглэн худалдааны хэмжээ 894 тэрбум 540 сая юаньд хүрч, Хятад улсын хэмжээнд 17.4 хувийг эзэлжээ.

Улирал тутмын хөгжлийн хурдны үзүүлэлт хотоос өндөр болсон байна. Хөдөө орон нутгийн цахим худалдааны хөгжил хөдөөгийн эдийн засгийн хөгжил, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд идэвхтэй үйл хэргийг гүйцэтгэж байна. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь хэлэхдээ: - Зүүн хэсгийн хөдөө орон нутгийн үйлдвэрлэлийн суурь сайн, цахим худалдаа дэлгэрсэн тул  цахим худалдааны жижиглэн худалдааны хэмжээ 566 тэрбум 80 сая юаньд хүрч, Хятад улсын хэмжээнд 63.3 хувийг эзэлсэн гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл