solongonews
Ши Жиньпин Шинэ Зеландын амбан захирагчид цахилгаан илгээв
2019-03-16 21:52
Ши Жиньпин Шинэ Зеландын амбан захирагчид цахилгаан илгээв.

Шинэ Зеландын Крайстчерч хотод гарсан халдлагатай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03-р сарын 15-нд тус улсын амбан захирагч Паци Реддид эмгэнэлийн цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин цахилгаандаа:

Шинэ Зеландын Крайстчерч хотод олон хүний аминд хүрсэн ноцтой халдлага гарсныг сонсоод маш их цочирдлоо. Үүнд миний бие Хятадын Засгийн газар, ард түмэн, мөн өөрийнхөө нэрийн өмнөөс танаар дамжуулан Шинэ Зеландын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, уй гашууг нь хуваалцаж, гэмтэж бэртсэн хүмүүс эрт илааршихыг хүсэж байна гэжээ.

Мөн өдөр ерөнхий сайд Ли Кэчян мөн халдлагын хэрэгтэй холбогдуулж Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардернд цахилгаан илгээж, эмгэнэл илэрхийлэн, анхаарал тавьж буйгаа мэдэгджээ. 03-р сарын 15-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан энэ ноцтой халдлагыг хатуу зэмлэн буруушааж, нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлэн, ойр дотнын хүмүүстэй нь уй гашууг нь хуваалцаж буйгаа илэрхийлсэн юм.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл