Ли Кэчян Ямайкын ерөнхий сайдтай хэлэлцээр хийв
2019-11-08 22:52
Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 08-нд Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Ямайкын ерөнхий сайд Эндрю Холнес-тай уулзалт хийх үеэр Хятадын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчим, худалдааны дүрэм журмын дагуу Ямайкын талтай дэд бүтэц, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллаж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Ли Кэчян:
- Хятад, Ямайкын ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц боломж ихтэй. Хоёр тал хамтдаа зөвшилцөн, байгуулж, хуваалцах зарчмыг тууштай мөрдөж, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэх ёстой. Хятадын тал зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн Ямайкын чанарын баталгаатай нэн олон бүтээгдэхүүнийг импортлон оруулах, аялал жуучлал, соёл, спорт, хүний нөөцийн сургалт зэрэг хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Ямайкын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Парисын хэлэлцээрийг үргэлжлэн ахиулахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХУОР
Дэлгэрэнгүй үзэх
