solongonews
Энгийн их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөөн боллоо
2022-05-17 16:11
Энгийн их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар үндэсний видео болон үүрэн зөвлөгөөн боллоо.

Энгийн их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийн талаар үндэсний видео болон үүрэн зөвлөгөөн 05-р сарын 16-ны өдөр Бээжин хотноо боллоо. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Сүнь Чуньлань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ху Чуньхуа нар хуралд оролцон үг хэллээ.

Хурлаар онцлохдоо "Төгсөгчдөд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэйгээр бэхжүүлж, төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний байгууллагуудын үлгэр жишээ, манлайлах үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, зах зээлийн хандлагатай хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний байгууллагуудын урам зоригийг бүрэн дайчлан, үнэн зөв, үр өгөөжтэй, тав тухтай байдлыг сайжруулахыг хичээнэ. Зорилтот ур чадвар олгох сургалтыг түлхүү зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн дадлагын цар хүрээг өргөжүүлж, төгсөгчдийг уян хатан хөдөлмөр эрхлэх, хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Ажилгүй төгсөгчдөд үзүүлэх бодит тусламжийг бэхжүүлэх, хүндрэлтэй төгсөгчдийг ажлын байраар хангах, өмнөх ажилгүй байсан төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд аль болох хурдан нэвтрүүлэхэд туслах шаардлагатай байна. Хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийн дэг журмыг үр дүнтэй зохицуулах, төгсөгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай байна" гэжээ.

Мөн "Зах зээлийн чиг баримжаатай хөдөлмөр эрхлэлтийн сувгийг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын хөнгөлөлт, хөдөлмөр эрхлэлтийн зээл, татварыг хөнгөлөх, чөлөөлөх зэргээр хөдөлмөр эрхлэлтийг шингээж авахыг хөхүүлэн дэмжих, төгсөгчдийг хөдөө орон нутагт ажиллахад чиглүүлэх хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэх, цаашдын боловсрол, мэргэшлийн шалгалтад төрөл бүрийн элсэлт зохион байгуулна. Зорилтот ажил эрхлэлтийн чиг баримжаа олгох үйлчилгээг эрчимжүүлж, энгийн их, дээд сургуулийн оюутнуудад ажил эрхлэлт, мэргэжлээ зөв сонгоход нь туслах, амьжиргааны түвшин доогуур өрхүүд болон цар тахал өвчинд нэрвэгдсэн бүс нутгийн төгсөгчдөд зорилтот тусламж үзүүлэх, хичээл, мэргэжлийг оновчтой болгож, авьяас чадварыг сургах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах хэрэгтэй. Бүх бүс нутаг, хэлтэс албад хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэхэд тустай бодлого, арга хэмжээг боловсронгуй болгон хэрэгжүүлж, энгийн их, дээд сургууль төгсөгчдийг илүү бүрэн, чанартай ажлын байраар хангаж, бодит үйл ажиллагаагаараа Хятадын Коммунист намын ХХ их хурал амжилттай угтъя".

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл