Кашгар хотын хэмжээнд нийт иргэдэд нуклейн хүчлийн шинжилгээ хийж дуусав
2020-10-28 10:28
Кашгар хотын хэмжээнд нийт иргэдэд нуклейн хүчлийн шинжилгээ хийж дуусав.
27-ны үдээс хойш ШУӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн алба Кашгарын тахлын нөхцөл байдлын тухай хэвлэлийн бага хурал хийв.

Шиньжяны Кашгар хотын Эрүүл мэндийн хорооны Намын удирдах багийн нарийн бичгийн дарга Ли Линьюй танилцуулахдаа, 10-р сарын 27-ны 17:00 цагт Кашгар хотын хэмжээнд шинжилгээнд хамрагдах ёстой нийт 4 сая 746 мянга 500 гаруй оршин суугчдад бүгдэд нь нуклейн хүчлийн шинжилгээ хийж дууссан бөгөөд Шүфү шяний 183 хүний шинжилгээний дүн нь эерэг гарснаас бусдынх нь бүгд сөрөг гарсан гэжээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
