Хятад,Камбожийн "Энх тайвны элч-2023" цэргийн ангийн эрүүл мэндийн тусламжийн хамтарсан сургуулилт 21-нд хаалтаа хийсэн байна. Камбожийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Үндэсний батлан хамгаалахын сайд Дисиха, Камбожийн ерөнхий командлагчийн туслах, хамтарсан штабын дарга Исара, Камбожийн хааны гэр бүлийн армийн ерөнхий командлагчийн туслах Исара, Хятадын ажиглалтын төлөөлөгчдийн тэргүүн Ван Шүчан, олон орны Камбожид суугаа элчин сайдын яамдын цэргийн атташе нар энэ ажиллагааг ажиглаж, хаалтын ёслолд оролцов.

Тус удаагийн хамтарсан сургуулилт 09-р сарын 16-нд эхэлсэн бөгөөд хоёр талын 700 гаруй цэрэг оролцож, Y-20 тээврийн нисэх онгоц, Y-9 эмнэлгийн түргэн тусламжийн нисэх онгоц, дрон, майхан эмнэлэг болон бусад тоног төхөөрөмж зэрэг 1000 гаруй багц тоног төхөөрөмжүүд хамтарсан сургуулилтад ашиглагдсан байна.

