
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян өчигдөр Британийн Ерөнхий сайд асан Камероныг Бээжинд хүлээн авч уулзав.
Ли Кэчян Камероныг Британийн Ерөнхий сайдын албыг хашиж байх хугацаандаа Хятад, Британийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хүчин зүтгэлийг сайшааж, Хятадын тал Британитай харилцаагаа хөгжүүлэхийг хүндэтгэн үзэж байгаа бөгөөд харилцан хүндэтгэсэн, эрх тэгш зарчмын дагуу улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, худалдаа, эдийн засаг, банк санхүү зэрэг чухал салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжоо нэг алхмаар ахиулан, хоёр орны харилцааны хөгжил харилцан ашигтай хамтдаа хожин, хоёр талын ард түмэнд хүртээмжтэй байлгахад бэлэн байна гэжээ. Ли Кэчян онцлохдоо, одоогоор Их Британи Европын Холбооноос гарах хэлэлцээрийг маш их анхаарч байна. Их Британи болон Европын холбоо нь цөм Хятадын чухал хамтын ажиллагааны түнш, бид Британи, Европын Холбооны энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшил, нээлттэй байдлыг хараад баяртай байгаа бөгөөд Хятад-Британи, Хятад-Европын Холбооны харилцааг үргэлжлүүлэн эрүүл, тогтвортой хөгжүүлж, олон талт үзэл болон чөлөөт худалдааны үзлийг хамтдаа хамгаалан, нээлттэй хамтын ажиллагаагаар хамтдаа хожиход бэлэн байна гэжээ.
Камерон илэрхийлэхдээ, намайг Британийн Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Британи-Хятадын харилцаа “Алтан үе”-д орсон. Өнөөгийн байдлаар хоёр орны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, талуудын хөрөнгө оруулалт, худалдаа тасралтгүй өсч байна. Их Британи дүрэмд суурилсан олон талт байдал, чөлөөт худалдааны чиглэлээр байнга дэмжинэ гэжээ.
