Дөрөвдүгээр сарын 13-ны 12:58 цагт хоолны сандал, алчуур, цорго, зөөврийн агааржуулагч зэрэг 10 гаруй төрлий бараа бүтээгдэхүүн ачсан 61 чингэлэгтэй Хятад-Европын 3707 дахь галт тэрэгний цуваа Манжуур өртөөнөөс гарч, Польшийн Малашевич руу хөдлөв. Одоогийн байдлаар Манжуурын төмөр замын боомтоор дамжин хилээр орж гарч буй Хятад-Европын хурдны галт тэрэгний тоо 10000 давж, дотоодын болон олон улсын нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг үр дүнтэй хадгалж байна.
Өнгөрсөн жилийн коронавирусний нөлөөнөөс болж далай тэнгис, агаарын тээврийн хүчин чадал хангалтгүй болж, Хятад-Европын галт тэрэг олон улсын төмөр замын тээврийн давуу талыг ашиглан хуурай замаар ачаа тээврийг тэнгис, агаарын тээврийг эрчимтэй залган авч, гадаад худалдааны тогтвортой гарц болжээ.
Цар тахлын үед Манжуур боомтоор дамжин Хятад-Европын ачааны галт тэрэг чиг хандлага эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 9 галт тэрэг орж гарч байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3 галт тэргээр нэмэгджээ. 2020 онд анх удаа нэвтрүүлсэн галт тэрэгний тоо 3500 давсан бол энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 35.1 хувиар өсч, 12 сар дараалан тасралтгүй, тогтвортой өссөн байдалд хүрэв.
Манжуур боомт нь худалдааны гарцыг холбох гүүр болж гааль, хилийн хяналт шалгалт, тээвэр зуучийн компаниуд зэрэг хамтарсан хяналт шалгалт, интермодал тээврийн хэлтсүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, Хятад-Европын ачааны галт тэрэгний ногоон сувгийг нээж, 95306 "дижитал боомт"-ыг бүрэн ашиглаж, хамтарсан зам тээврийн байгууллага нэгж хоорондын мэдээлэл, өгөгдлөөр дамжуулах ажиллагааг бэхжүүлж, галт тэрэгний гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг тасралтгүй дээшлүүлнэ. Галт тэрэгний ашиглалтын байдлыг динамикаар ойлгож, Хятад, Оросын боомтын өртөөн дэх галт тэрэгний тээврийн байдлыг цаг тухайд нь мэдээлэх, Хятад, Оросын хилийн боомтын өртөөний дарга хоорондох өдөр тутмын яриа, холбоо барих механизмыг ашиглаж, галт тэрэгний боомт дээр хүлээлгийн хугацааг багасгана.
