Бугат хотын анхдагч удаагийн олон улсын марафон уралдаан болно
2019-06-20 09:51
2019 оны Бугат хотын анхдагч удаагийн олон улсын марафон уралдааны сонин мэдээ нийтлэх хурал 06-р сарын 18-ны үдээс өмнө болж, олон улсын анхдугаар удаагийн уралдаан нь 08-р сарын 18-ны өдөр явагдахаар болсон байна.
Тус удаагийн марафон уралдааны зам шугамын хуваарьт бүх замын марафон уралдаан, хагас замын марафон уралдаан ба сонирхол татсан марафон уралдаан гэж гурав хуваан уралдахаар болсон байна. Уралдааны замын нийт урт нь 42.195 км, уралдаанд оролцох тамирчид Бугат хотын олимпийн спортын төвөөс эхлэн гүйж, Бугат хотын том жүжгийн театр, Сайхантал экологийн парк, Бугатын болд төмрийн групп, Ардын уудам талбай зэрэг барилга буюу үзэмжийн газраар өнгөрөх юм. Уралдааныг амжилттай зохион байгуулахын тулд Бугат хотын холбоотой нэгжээс 20 эмчилгээний авран туслах ажилтан ба түргэн авралтын 32 машин тохируулж, тамирчдын эрүүл ахуйн байдлыг хариуцах юм байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
