

Хэдэн мянган жилийн турш “Чинээлэг нийгэм”-ийг биелүүлэх нь Хятадын иргэн бүрийн өвөрлөсөөр ирсэн хүсэл мөрөөдөл байв. Энэ он Хятад улсын тал бүрээр чинээлэг нийгмийг бүтээн байгуулж, ядуурлаас ангижрах төслийн эцсийн жил болно. Хятад улсын баруун өмнөд бүс нутагт байрших Юүнь Нань муж нь Хятадын ядуурлаас ангижрах төслийн хэрэгжилтийн чухал нэг бүс нутаг юм. Эдүгээ Юүнь Нань мужийн ард түмэн ядуурлаас ангижрах төслийн ажлыг сайн хийж, чинээлэг нийгмийг бүтээн байгуулах үр дүнд хүрч байгаа аж. Алтан намрын энэ сайхан улиралд энэхүү бүс нутгийн хот хөдөө, тариалан аж ахуйн тухайн газарт хүрч, ард түмний ядуурлаас ангижрах ажлын нэгэн сайхан түүхтэй танилцах болно.
“Та нар хар даа, бид энд экологийн нөхөн сэргэлт хийж байна”. 09-р сарын 23-ны өдөр “Юүнь Наний нутгаар аялж, чинээлэг нийгэмтэй танилцах” гадаад суртал ухуулгын интернэт сүлжээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжилгын баг Хун Хэ Ха Ни үндэстний И үндэстний өөртөө засах жөүгийн Хун Хэ шянь Юань Вань хурдны замын Хун Хэ уулын судалгааны төвд ирсэн байна. Энд гадаад дотоодын нэртэй судлаачид цугларсан бөгөөд замын хажуугаар өмнөд Америкаас импортолсон цэцэг ургамлууд жигдэрч, нүдэнд тусна.


Хун Хэ уулын судалгааны төвийн үзүүлэлтийн газрын ажилтан: - Шинжлэх ухааны судалгааны дагуу энэ газрыг дөрвөн улиралд дэлгэрэх цэцэгтэй болгож, хурдны төмөр замын нэгэн сайхан үзэсгэлэнтэй дүр төрхийг бүрдүүлэх болно гэжээ.
“Мөн судалгааны төв нь 2004 онд дэлхийн ой модны судалгааны төв ба Хятадын Шинжлэх ухаан академи хамтран байгуулж, Хятадын шинжлэх ухаан академийн Күньмин ургамлын судалгааны газар болон дэлхийн ой модны судалгааны төвийн Хятадын тамгын газар хамтран удирддаг олон улсын хамтын ажиллагааны тавцан юм” хэмээн холбогдох талаас танилцууллаа.
