solongonews
Архины үйлдвэрлэлээр амьдралаа цогцлоож яваа Гүйжөү мужийн монголчууд
2017-07-31 15:40
“Төрийн архи ” хэмээгдсэн Моотай архи нь Хятад улсын Гүйжөү мужийн Рэньхуай хотын Моотай суурингийн газрын байц, уур амьсгалын нөхцөл, ард иргэдийн ухаан бодол, ариун цагаан хөдөлмөрөөр дэлхийд алдаршсан амтат архи болон нэрлэгдсэн юм.

        Энэ нутагт архи нэрэх мэргэжил 2000 гаруй жилийн түүхтэй. 1600 оны үед Монголчууд маань энэ нутагт ирж суурьшсан овгоо Юй хэмээн халсан түүхтэй. “Усыг нь уувал ёсыг нь дагна” гэдгээр төвшин талдаа чөлөөтэй нүүдэллэдэг монголчууд тэнгэр тулам өндөр уулын энгэрт далдлан амьдрахдаа эндхийн эх байгаль, хүн ардтай идээшин дасжээ. Тар үеэс эхлэн энэ нутагт монгол гэсэн соёлоо үлдээгээд ирсэн юм. 

Моотай суурингийн нэрийдлийн тухай бас нэгэн сонирхолтой уламжлалт яриа яригдаж байдаг. Хубилай хаан цэрэг дагуулж Юньгүйн өндөрлөгийг дайлах үед тус газраар өнгөрөхдөө морио услахаар худаг эрсэн гэнэ. Тэгээд худгийн эргэн тойрны өлөн өвсөнд маш олон могой байсныг хараад Могойт гэж нэрлэснээр одоогийн “Моотай” гэдэг нэр нь түүнээс гаралтай  гэлцдэг.

Гүйжөү мужийн Рэньхуайд нутагтай Юйцүн гуй удаан жил архины чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Тэрээр энэхүү уламжлалт ярианаас ишилж “Могойт” гэсэн архины нэр тэмдэг гаргажээ. Ингээд Өвөр Монгол орны бүх аймаг хотоор явж ус рашаанаас дээж авч , хөрс шороог дээжлэн хөрөнгө хийж Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх тусгай архи нэрсэн байна. Юйцүн энэ тухай ярихдаа:

-Би архины үйлдвэрлэлээ монгол үндэстнийхээ түүх соёлтойгоо холбон хөгжүүлж явахыг цаг ямагт боддог. Өөрөө монгол хүн болсны хувьд үндэстнийхээ соёл түүхийг ойлгож, монголчууддаа өөрийн нэрсэн амтат архиа амтлуулах зорилтоор “Могойт” гэх нэрийдлийн архиа Өвөр Монголын зах зээлд гаргахаар зорьж байна гэсэн байна.

Моотай сууринд архины чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Юй овогт монголчууд маш олон байна. Моотай суурингийн ЮаньМүяань тосгоны намын дэд дарга ЮйЖишянь энэ тосгонд 3000 гаруй Юй овогт монголчууд амьдардаг, ихэнх нь өөрийн архины үйлдвэртэй.

Өвсний сайн, усны охийг сонгож нүүдэллэн мал маллаж байсан монголчуудын маань нэгэн овог угсаа болох Юй овогт монголчууд нь түүхийн шалтгаанаас уулыг түшин, голыг хөвөөлөн, газар орондоо тохирсон архины үйлдвэрлэлээр амьдралаа цогцлоож явна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл