Далайн шинэ эрчим хүч дүүргэх терминал ашиглалтад оров
2023-04-24 15:25
Хөхмөрөний Гурван хавцлын бүсэд анхны далайн шинэ эрчим хүч дүүргэх терминал ашиглалтад оров.

Хөхмөрөний Гурван хавцал дахь анхны далайн шинэ эрчим хүчний LNG дүүргэх терминал албан ёсоор ашиглалтад оров. Энэхүү төсөл нь Хүбэй мужийн Ичан хотын Зигүй шяний Гуйжөү суурины Хөхмөрөний хойд эрэгт гурван хавцлын далангаас 36 километрийн зайд оршдог. Терминал дээр 7000 тоннын багтаамжтай LNG дүүргэх нэг зогсоол барих бөгөөд жилд 31 мянган тонн дүүргэх хүчин чадалтай юм. Энэ төсөл нь Хөх мөрнийг хамгаалах стратегийг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ бөгөөд "Хөхмөрөнийг хийжүүлэх" төслийг цаашид удирдаж, усан онгоцонд цэвэр эрчим хүч ашиглах, хөлөг онгоцны бохирдлыг бууруулах, Хөхмөрөний экологийг хамгаалахад тус дөхөм үзүүлэх болно.


Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
