Тунисын засгийн газар саяхан Тунис улсад ирж буй Хятадын жуулчдад визгүй нэвтрэх журмыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тунис дахь Хятадын элчин сайдын яам Тунисын засгийн газрын зохицуулалтын дагуу хэрэгжүүлсэн визгүй зорчих бодлого нь Хятадаас болон хилийн гаднаас Тунис руу орж буй хятадын иргэн буюу жуулчдын багийн хүмүүстэй хамаатай гэж 07-ны өдөр мэдэгджээ. Хятадын жуулчид онгоцны тасалбар авах ба хилээр нэвтрэхдээ зочид буудлын захиалга ба буцах онгоцны дугаараа заавал хангах шаардлагатай.
Тунис улс 2017 онд Хятадын жуулчдад визгүй нэвтрэх журам хэрэгжүүлж, дараа жил нь Хятадын жуулчдын тоо 40 хувь орчим өссөн байна. Цар тахал дэгдсэний дараа Тунисын засгийн газар холбогдох хилээр нэвтрэх журмыг шинэчлэн боловсруулжээ. 2023 онд Тунисын аялал жуулчлалын салбар аажмаар сэргэж, хилээр нэвтрэх жуулчид болон аялал жуулчлалын орлого ихээхэн нэмэгдсэн байна. Тунисын аялал жуулчлалын албаны ажилтнууд өмнө нь Хятадын зах зээл Тунисын аялал жуулчлалын салбарт маш их боломж байгаа бөгөөд Тунис руу илүү олон хятадын жуулчдыг татна гэж найдаж байна гэж хэлсэн байна.
Тунис нь Хойд Африкт оршдог, Газрын дундад тэнгисийн зэргэлдээ орших бөгөөд "Европын арын цэцэрлэг" нэртэй. Аялал жуулчлал нь Тунисын тулгуур багана аж үйлдвэр бөгөөд орлого ихтэй, улс орондоо олон ажлын байраар хангадаг.
