solongonews
Хөдөлмөр зүтгэл байвал амжилт ойрхон
2020-04-28 09:10
Хөдөлмөр зүтгэл байвал амжилт ойрхон

  Хөдөө орон нутагт мөөг түүх цаг болсон тул ЛюЖэньмэйүүрийн гэгээтэй уралдан босож халуунаа хэмжээд халдваргүйжүүлэлт хийсний дараа нутгийн хүмүүстэйгээ хамт ажилдаа гарлаа. ЛюЖэньмэйХКН-ын Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошууны Сүлд суурингийн Мөөгийн цайдам багт тав дахь жилдээ даргаар ажиллаж байна.Одоогоор Мөөгийн цайдам багийнядуу буурай өрхүүд бүгдээрээ ядуурлаас гарч, жилийн дундаж орлого нь 15 мянган юаньд хүрсэн байна. Иргэдийг ядуурлаас ангижруулах багт хамтын эдийн засаг байх хэрэгтэй гэжЛюЖэньмэй гурван жилийн өмнөөс иргэдийг дайчлан Голт борын мөөгний аж үйлдвэрийг хөгжүүлснээр өнгөрсөн жилийн мөөгний орлого нь 20 мянган юаньд хүрсэн байна.

03-р сарын 06-ны өдөр болсон Ядуурлаас ангижруулах ажилд амжилт гаргах форумын үеэр Хятад улсын дарга ШиЖиньпин ядуурлаас ангижруулах нь эцсийн цэг биш, харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн эхлэлийн цэг болно. Ядуурлаас ангижруулах болон хөдөө орон нутгийг хөгжүүлэн мандуулахыг, уялдуулахыг үргэлжлүүлэн сайжруулах хэрэгтэй гэсэн байна. Улс даяар “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хориотой байгаа хугацаанд Өвөр Монгол орны ядуурлаас ангижруулах ажил мөн өндөр амжилтад хүрсэн байна. Өвөр Монгол орны үндэсний зэрэглэлийн20 хошуу,шянь, Өвөр Монгол орны 57 хошуу шянь бүгдээрээ ядуурлаас ангижрав.
“COVID-19” дэгдсэнээс хойш Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гаран өмнөд хошууны Хорчин суурингийнПин-Ань багийн Шинь Хуанлингийн хашаанд тарьсан усан луувангийн борлуулалт муудаж орлого багасав. ХКН-ын тус багт суугаа даргаЖанхуйн интернэтээр усан лууван худалдах арга хэлбэр маш сайн амжилтад хүрэв. Жанхуй зэрэг дарга нарын гурван жилийн хичээл хөдөлмөрөөрПин-Ань багийн хүнсний ногоо тарих ажил маш амжилттай болж, 2017 онд хүнамын дунжаар жилд 15 мянган юаний орлоготой байсан нь 2019 оны эцэс гэхэд 21 мянган юаньд хүрэв. 2017 онд ядуу буурай өрх нь хүн амын дунжаар жилд 3200 юаний орлоготой байсан нь 2019 оны эцэс гэхэд 12 мянган юаньд хүрсэн байна.
Өвөр Монгол орон ХКН-ын 18-р их хурлаас хойш нийт 57 ажиллах ерөнхий анги, багт ажиллах 32180 дарга нарыг ажлын тэргүүн эгнээнд томилсон байна. Энэ он бол ядуурлаас ангижруулах ажил үүргээ биелүүлэх сүүлийн жил. “COVID-19” дэгдсэний улмаас ажил үүргийн хувьд нэн хэцүү болсон ч Өвөр Монгол орон халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, халдварыг ялан давж, ядуурлаас ангижруулах ажлаа ч эрчимтэй хийж байна. Өвөр Монгол орон даяар ажлын ахицаа түргэсгэж, ядуурлаас ангижирсан ч хариуцлага, төрийн бодлого, дэмжин туслах, хяналтаа сулруулахгүйгээр чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхээр хичээн ажиллаж байна.
Өвөр Монгол орны ядуурлаас ангижруулах ажил зохих үр дүнд хүрч, хөдөө орон нутагт 2013 оны эцэст ядуу буурай 1сая 570 мянган хүн байсан нь 20179 оны эцэс гэхэд 16 мянга болж багасан, 1 сая 554 мянган хүн ядуурлаас ангижирсан байна.
- Чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхэд нэг хүнийг ч орхигдуулахгүй. Энэ ялалтыг байгуулахын төлөө Өвөр Монгол орны үндэстнүүдийн дарга удирдлага, олон түмэн итгэл сэтгэл, хүчээ нэгтгэн урагшилсаар байна.



Аялагчид Хөххотын Юйчюань дүүргийн Мөөгийн байшин багийн тариалангийн талбайд гүзээлзгэнэ түүнэ
Зургийг: НЮ ТАНЬЖЯ
 
Улаанхад хотын Сүншань дүүргийн Мү ЖяИнц суурингийн тариа
Зургийг: ЛФҮ
 
Тунляо хотын Хүрээ хошууны Хүрээ суурингийн Урьд ЮанБаошань багийн дарга нар хүнсний ногооны борлуулалтын байдалтай танилцана
Зургийг: ЖЯ ЖЮНЬХАЙ
 
Ордос хотын Отог хошууны Арвас суурингийн Ногоотой багийн Ян Сүмбэр дарга иргэдэд тусална
Зургийг: ХАО ЧАНМИН

Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Ногоон нуур хилийн хамгаалалтын томилсон салбарын цагдаа малчдад туслан нялх тугал угжина
Зургийг: ВАН ЧАНХУЙ
 
Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны Хоёрсум суурингийн Зүүн Баянтохой багийн Иньбао үхэр бордоно
Зургийг: БАО ХУЙХУЙ
 
Баяннуур хотын Урадын дунд хошууны Онгон суурингийн Алтан хошуу багийн Ядуурлаас ангижруулах ажлын багаас ядуу буурай өрхүүдэд өвс хүргэнэ
Зургийг. ХАНЬ ВЭЙВАН
 
ХКН-аас Алшаа аймгийн Эзнээ хошууны Сайхан Тоорой суурингийн Сайхан тоорой багт ажиллаж буй дарга малчдад халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн хүргэнэ Зургийг: МА ЮЙ
 
ХКН-аас Ордос хотын Үүшин хошууны Сүлд суурингийн Мөөгийн цайдам багт ажиллаж буй ЛюЖэньмэй дарга иргэдэд туслан мөөг түүнэ
Зургийг: ЛЮ ЖЭНЬМЭЙ

 

Зохиогч: Нийтлэл: БАОХУН
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл