solongonews
Дижитал худалдаа нь Хятадын нээлттэй хөгжлийг дэмжинэ
2020-09-06 20:39
Дижитал худалдаа нь Хятадын нээлттэй хөгжлийг дэмжих болно.

    Хятадын олон улсын Үйлчилгээний 2020 оны үзэсгэлэн яармаг энэ сарын 05-ны өдөр олон нийтэд нээлттэй боллоо. Мөн өдөр дөрвөн чуулга уулзалтын нэг болох Дижитал худалдааны хөгжлийн чиг хандлага, Алсын хараа чуулга уулзалт Хятадын үндэсний хурлын төвд зохиогдов. Хуралд оролцсон төлөөлөгчид дижитал худалдааны хүрээнд ирээдүйн хөгжлийн чиг хандлагын асуудлаар ярилцсан юм.

Хятадын аж үйлдвэр, мэдээ мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Шяо Ячин форумын үеэр салбарынхаа амжилт ололтын талаар танилцуулав. Тэрээр:

- Хятадын дижитал эдийн засаг үсрэнгүй хөгжилд хүрлээ. 2019 онд Хятадын дижитал эдийн засаг 35.8 их наяд юаньд хүрч, ДНБ-ний 36.2 хувийг эзэлж, эдийн засгийн өндөр хөгжилд чухал дэмжлэг болсон юм гэж танилцууллаа.

Хятадын Худалдааны Яамны дэд сайд Ван Биннаь:

- Дижитал худалдааны цар хүрээ одоо хурдтай өргөжиж байна. 2019 онд Хятадын дижитал худалдааны импорт, экспортын хэмжээ 203.6 тэрбум ам.долларт хүрч, Хятадын нийт үйлчилгээний худалдааны 26 хувийг эзэлж, өнгөрсөн жилийн мөн үеэс 6.7 хувиар өссөн гэж мэдэгдлээ.

Үзэсгэлэнд оролцсон зарим шинжээчдийн үзэж байгаагаар дижитал худалдаа нь нэг талаас уламжлалт үйлдвэрлэлийн дижитал өөрчлөлтөөр дэлхийн үнэ цэнийн гинжин хэлхээний өндөр түвшинд хүрч чадна. Нөгөө талаас дижитал технологи нь инновацийг урагшлуулан, олон тооны худалдааны шинэ байдал, загварыг бий болгож, Хятад улсын дэлхийн үнийн гинжин хэлхээн дэх байр суурийг ерөнхийд нь нэмэгдүүлэх болно гэж хэлсэн байна.   

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын статистик мэдээллээр сүүлийн арваад жилд онлайн үйлчилгээний экспортын хэмжээ жил бүр 7 - 8 хувь хүртэл өсчээ. 2019 онд дэлхий нийтийн үүлэн үйлчилгээний зах зээл өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсч, дэлхийн үйлчилгээний худалдааны талаас илүү хувь нь дижитал хэлбэрт шилжсэн байна. Дэлхийн Худалдааны Байгууллагын таамаглаж буйгаар 2030 он гэхэд дижитал технологи дэлхийн худалдааны жилийн өсөлтийг 1.8-2 нэгжээр нэмэгдүүлж, дэлхийн үйлчилгээний худалдаанд эзлэх хувь нь 2016 онд 21 хувь байсан бол 25 хувь болж өснө гэж таамаглаж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл