Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нийслэл Анкара хотод 01-р сарын 14-ний орой Хятадын Кэ Шин компаний судлан үйлдвэрлэсэн шинэ коронавирусийн вакциныг тариулав. Дараа нь тэрээр нийгмийн сүлжээгээр энэхүү мэдээг зарласан байна.
Туркийн эрх баригч нам Шударга ёс, хөгжлийн намын Төвийн шийдвэр ба гүйцэтгэх хорооны гишүүд түүнтэй хамт вакцинжүүлэлт хийсэн гэж Эрдоган мэдэгдэв. Тэрээр ард иргэд вакцинжуулалтыг хүлээн авахыг урамшуулан дэмжихийг Туркийн намын удирдагчид болон парламентын гишүүдэд уриалав.
Эрдоган цааш үргэлжлүүлэн:
- Турк улсад эмнэлгийн салбарын 250 мянга гаруй хүн вакцин тариулаад байгаа бөгөөд энэхүү ажил нь урагштай явагдаж, хүмүүс сэтгэл хангалуун байна.
Туркийн Эрүүл мэндийн сайд Кожаг 01-р сарын 13-ны өдөр Хятадын Кэ Шин компаний судлан үйлдвэрлэсэн шинэ коронавирусын вакциныг тариулсан бөгөөд энэ тухайгаа олон нийтэд телевизээр шууд дамжуулав. Кожаг өмнө нь Турк улсад Кэ Шин компаний вакциныг сайн дураараа хийлгэсэн хүмүүсийн судалгааны тоо баримтаас харахад тус вакцины үр дүн 91.25 хувьтай байна гэж хэллээ.
