Оюутнуудын урлагийн V үзэсгэлэн яармаг эхэллээ
2016-12-16 20:38
Хятадын урлагийн салбарын хамгийн том яармаг болох Оюутнуудын урлагийн V үзэсгэлэн яармаг энэ сарын 15-ны өдөр Гуанжөү хотноо нээлтээ хийлээ.
Энэхүү яармагийн үеэр 500 гаруй залуу уран бүтээлчдийн 1400 гаруй бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд эдгээр бүтээлийг бүгдийг худалдах юм байна.

Тус яармаг нь Хятадын дүрслэх урлагийн мэргэжлээр суралцаж байгаа шилдэг оюутнуудад ур ухаан, авьяас чадвараа сорих сайхан индэр болж байгаа юм. Төвийн дүрслэх урлагийн дээд сургууль, Хятадын дүрслэх урлагийн дээд сургууль, Чин Хуа Их Сургуулийн дүрслэх урлагийн дээд сургууль зэрэг 10 их дээд сургууль урилгаар тус яармагт оролцож, багш оюутнуудын хамтарсан үзэсгэлэн гарган яармагийг дэмжжээ. Мөн Хятадын дүрслэх урлагийн 70 дээд сургуулийн оюутнуудын бүтээлийг дэлгэн үзүүлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
