
Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 1-нд Жүньнаньхайн Зыгуангэ-д Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян НҮБ-ын Хөгжлийн программын газрын дарга Аким Штайнерыг хүлээн авч уулзлаа.
Ли Кэчян: НҮБ-ын Хөгжлийн программын газар бол Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойших бидэнтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоосон НҮБ-ын хөгжлийн анхны байгууллага юм. 40 жилийн турш, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа амжилттай болж, Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалт, нийгмийн хөгжлийг дэмжиж ирлээ. БНХАУ хөгжлөөр хангалтгүй, тэнцвэргүй, хөгжиж буй орон хэвээр байна. Бид хөгжлийн хөтөлбөрөө НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан, НҮБ-ын Хөгжлийн программын газартай хамтын ажиллагаа эрчимжүүлж, хамтдаа урагшлахыг хүсэж байна гэжээ.
Тэрээр: Олон улсын өнөөгийн нөхцөлд ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл даамжирч, тодорхойгүй, тогтворгүй байдал бий болголоо. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэрэг эрхлэгч, хөгжиж буй хамгийн том орны хувьд БНХАУ Хөгжлийн программын газар зэрэг НҮБ-ын байгууллагуудтай хамт олон талт үзэл, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд улс орнуудад бие даасан, тогтвортой хөгжлийн хүчин чадлаа сайжруулахад тусалж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд үргэлжлэн хүчин зүтгэл оруулна гэсэн байна.
Аким Штайнер: НҮБ-ын Хөгжлийн программын газар Хятадтай найрсаг түншийн харилцаатай, хоёр тал дэлхийн хүрээнд өргөн дэлгэр хамтын ажиллагаатай юм. Хятадын олон талт үзэл, НҮБ-ын үүрэг ролийг үнэлдгийг сайшааж байна. Хятадтай хамт инновац, тогтвортой хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг ахиулан, хөгжлийн туршлагаа хамтдаа хуваалцахад бэлэн байна гэжээ.
