Хятадын олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн экспо Чунчинд нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 08-р сарын 23-нд баярын захиа илгээв.
Ши Жиньпин: - Бид шинэ ээлжийн технологийн хувьсгал болон үйлдвэрлэлийн өөрчлөлтийн чухал үе шатанд байж, интернет сүлжээ, их өгөгдөл, зохиомол оюун ухаанаар төлөөлөл болгосон шинэ үеийн мэдээллийн технологи тасралтгүй шинэчлэгдэж байна. Тоон эдийн засаг болон бодит эдийн засгийн нэгдэл хөгжлийг ахиулж, шинэ хуучин хөгжлийн хөдөлгөх хүчний солигдохыг түргэтгэж, шинэ үйлдвэрлэлийн байдлыг буй болгох нь олон улсад нүүрлэж буй хамтын үүрэг юм.
Тэрээр онцлохдоо, Хятад улс инновациар хөгжлийг дайчлахыг дээд хэмжээгээр чухалд үзэж, чансаатай хөгжлийг ахиулан, өндөр төвшин бүхий амьдралыг буй болгоно. Хятад улс тоон эдийн засгийн олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, талуудтай хамт тоон эдийн засгийг эрүүлээр хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүчин хангахад бэлэн байна. Экспо "Ухаалаг байх, эдийн засагт хүчин сэлбэж, амьдралыг улам сайхан болгоё" гол уриан дор болж буй нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлагыг харуулж, дэлхийн ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл найдлагыг илэрхийлэв. Солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бие биеэсээ туршлага хуримтлуулан, тоон эдийн засгийн хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад оюун ухаан, хүчин чадлаа өргөхийг хурлын төлөөлөгч нарт хүсэж байна гэв.
Ши Жиньпин ухаалаг үйлдвэрлэлийн экспод баярын захиа илгээв
2018-08-23 20:13
Ши Жиньпин ухаалаг үйлдвэрлэлийн экспод баярын захиа илгээв.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
