Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны яармаг болно
2017-08-03 21:12
2017 оны Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны яармаг 9-р сарын 18-21-нд Шямэнь хотод болно.
Тус яармаг БРИКС-ийн орнуудын дээд уулзалтын боломжийг ашиглан дэлхийн хөрөнгө оруулагчид, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд шинэ боломж нээх болно. Үүний зэрэгцээ “нэг бүс нэг зам” сэдвийн хүрээнд Гүржийг гол зочин орноор ажиллуулах болно.

Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны яармагийг Шямэний яармаг гэдэг бөгөөд жил бүрийн 9-р сард Шямэнь хотод зохион явуулдаг байна. Хятадын хөрөнгө оруулах, хөрөнгө босгох зорилготой олон улсын цорын ганц хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх үйл ажиллагаа болно. Эх сурвалжаас үзвэл, БРИКС-ийн орнууд дээд зэргийн төлөөлөгчид томилон тус яармагт оролцуулах юм байна.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын эдийн засгийн сайт
Дэлгэрэнгүй үзэх
