Хэфэй хуучин үйлдвэрийн барилгыг ашиглан ”шөнийн эдийн засаг” хөгжүүлж байна
2021-08-09 10:34
Хэфэй хот хуучин үйлдвэрийн барилгыг ашиглан ”шөнийн эдийн засаг” хөгжүүлж байна.

Хятадын Аньхуй мужийн Хэфэй хотын Яохай дүүргийн Чанжян- 180 урлагийн гудамж нь анх аж үйлдвэрийн бүс байв. Хуучин аж үйлдвэрийн барилгыг үр дүнтэй ашиглах, аж үйлдвэрийн соёлын шинж чанарыг хадгалахын тулд орон нутаг нь засварын явцад бүтээлч дизайны элементүүдийг нэвтрүүлж, хуучин үйлдвэрийн барилгыг шинэчилж, урлагийн дизайн, нийтийн ном уншлага, спорт, хоол хүнс зэргийг нэгтгэсэн соёл, бүтээлч урлагийн гудамжийг байгуулжээ. Мөн хотын иргэд, жуулчдад зориулан чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах зэрэг чиг үүрэг бүхий "шөнийн эдийн засаг” сэдэвт төслийг нээжээ.




Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
