ХТРТ 6-нд, “Шинжлэх ухаан технологийн инновац бол Хятадын хөгжлийн цуцашгүй хөдөлгөххүчинмөн” гэсэн гарчигтай тоймчийн өгүүлэл нийтэлжээ.
Өгүүлэлд, инновац бол Хятадын үндэсний шинж чанар болох бөгөөд Хятадын хөгжил дэвшлийн цуцашгүй хөдөлгөххүчинмөн. Хятадын засгийн газар ард түмний сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзлийг шинжлэх ухаан технологийн инновацын хөгжлийн гараа болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээгээр инновацыг ахиулж, аж ахуйн нэгжүүдийг инновацын гол цогц болгож, боловсон хүчин, шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэл, эдийн засаг, улс орноо хүчирхэгжүүлсэн инновацын хөгжлийн шинэ замыг тасралтгүй ахиулсан байна. Хятад улс бие дааж, инновац хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэхээр үндэс суурь болгосон олон улсын технологийн хамтын ажиллагаагаар дамжуулан хүн төрөлхтөнд тулгарч байгаа хүчир асуудлыг зохицуулахад гарамгай хувь нэмэр оруулсан байна гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятадын инновацын салбарт бас маш их нөөц байна. Ирээдүйд Хятад улс бүх дэлхийн шинжлэх ухаан технологийн хөгжлийн урсгалын дагуу санаачилгаасаа бүх дэлхийн шинжлэх ухаан технологийн инновацын шинэ сүлжээнд нэгдэн орж, бүх дэлхийн шинжлэх ухаан технологийн засаглалд гүнээ оролцож, дэлхийн шинжлэх ухааны төв болон инновацын төв болохоор хүчлэн чармайж байгаа бөгөөд өөрийн шинжлэх ухаан технологийн дэвшлийг биелүүлэхээр барахгүй нэн олон улс, ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээхээр хүчлэн чармайж байна гэжээ.
