"Соёлын үйлдвэр"-ийг яаж сайн өрнүүлж, Хөдөө орон нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ? Ниншягийн Жүнвэй хотын гэр буудлын суурингийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хэбэй мужийн Хандан дахь орон нутгийн дуурийн хөдөө орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, Жянши мужийн Фүлян хотын "тусгай комиссар"-ын хөдөөгийн инновацийн туршлага, жижиг уулын тосгоны уран сайхны өөрчлөлт зэргээр олон газар соёлын аж үйлдвэрийг хөгжүүлж байна. Энэ төслийн тод практик нь Хятадын өргөн уудам хөдөө нутагт соёл иргэншилтэй, эв найрамдалтай, материаллаг ба оюун ухаанаар баялаг, үзэсгэлэнтэй, амьдрахад тохиромжтой шинэ орон зайг улам бүр бий болгож байна.

Ли Шюэжин Давань тосгонд буцаж ирээд тосгоны зах дээрх хоёр ширхэг чавганы мод нахиалж байгааг харлаа. Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Жүнвэй хотын Хатан голын булан дахь тунгалаг усаар хүрээлэгдсэн Давань тосгон нь 10 гаруй жилийн өмнөх шигээ байгаа мэт боловч бас олон янзын ялгаа байгаа мэт харагдана.
2004 онд Шапөтөүгийн ус хамгаалах төслийн бүтээн байгуулалтад хамтран ажиллахын тулд Давань, Шяовань, Далиүшү, Чахэ гэсэн дөрвөн тосгоны ихэнх оршин суугчид Жүнвэй хотод нүүж ирсний дотор Ли Шюэжин тэдний нэг байв. 2018 онд Ли Шюэжин Жүнвэй хотын зочид буудлын үйлчилгээний ажилтнуудыг ажилд авах тухай мэдээллийг харвал, Хатан гол иргэдийн гэр буудлын суурин, ажлын байр нь хуучин Давань тосгон гэж бичсэн байв.
Гэр буудлын суурин гэдэг нь гэр буудлын олон брэндүүдийн цугларал юм.
Ажилд амжилттай орсны дараа тэрээр Давань тосгонд буцаж ирэхэд тосгоны эхэнд байдаг чавгын мод хэвээр байгаа ч орхигдсон байшингууд өөрчлөгдсөн харагдана. Шар шаргал өнгийн шороон хана, модны багана, жижиг дөрвөлжин цонхнууд бүгд танил санагдана. Дотогш ороход кофены үнэр үнэртлээ. Терразцо шалан дээрх цайвар саарал орон зай нь маш цэлгэр бөгөөд гэрэл гэгээтэй харагдана. Ли Шюэжин гайхан: - Энэ зочид буудал мөн үү? гэхэд:
- Энэ бол зочид буудал биш, гэр буудал, орон нутгийн хэв маягтай гэр буудал юм гэж компанийг үндэслэгч Чэнь Зүпинь аяга арвайн цай чанаж байхдаа тайлбарлав. 2015 онд Чэнь Зүпин Жүнвэй хамтдаа хотын энэ орхигдсон тосгоныг сэргээн засварлаж эхэлсэн байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын олон алдартай гэр бүлийн брэндүүдийг цуглуулсан. Торгоны замын соёл, элсэн цөлийн уулзвар дахь эртний тосгон, Хатан голын эрэг дэх эртний тосгон гээд өвөрмөц чимэглэлтэй байшингууд нь нутгийн онцлог шинж чанартай байдаг.
Наньань, Шюли, Юаньбай зэрэг брэндүүд бие биенээсээ хамааралгүй, нэг нь нөгөөтэйгээ харилцан нэгдмэл байдалтай байдаг. "Өмнө нь байсан тосгоны хөршүүд шиг." Энэ бол Ли Шюэжингийн сэтгэгдэл юм.
Ажилд ороод удаагүй Ли Шюэжин "хөршийн гэр"-т зочиллоо. Урд нь байсан чавганы мод, хашаанд байгаа тавилга энэ тэр нь тэр хэвээрээ байна. Намар болоход гадаа байгаа навч шарлан гэрт ургадаг ургамал ногооноороо байдаг.
Хатан гол гэр буудлын суурин тийм их биш ч олон модтой. Хатан голын хөвөөнд ургасан бургас мод салхины аяар найган нахилзна.
- Яагаад эдгээр модыг хэвээр нь байлгадаг юм бэ?
- Хамгийн энгийн шалтгаан бол надад таалагдаж байгаа гэж Чэнь Зүпинь хариулна. Нутгийн онцлог шинж чанартай барилга байгууламжийг сэргээн засварлаж, соёлын аялал жуулчлалын цогцолборыг бий болгожээ.

2019 оны 04-р сард Хатан гол гэр буудлын суурин нээгдэв. Ли Шюэжин дотроо түг тагтай. Ийм тосгонд дуртай хүн байдаг болов уу? Санаанд оромгүй, нээлт болжээ, сард бүх өрөөнүүд бүрэн захиалгаа авч, 05-р сараас 10-р сарын Үндэсний баяр наадам хүртэлх захиалга нэгэнт дүүрсэн байна.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Ли Шюэжин жижиг Давань тосгонд жуулчдыг дагуулан, элсэн цөл үзүүлж, хуучин тосгоноор зочлон, тосгоны түүхийг ярьж, ойр зуур ажил хэргийн талаар ярилцдаг байлаа. Орой нь жуулчидтай хамтдаа амтат төмс, эрдэнэшиш чанаж иднэ. Жуулчидтай сэтгэлээсээ ярилцан сүүлд нь бүгд сайн найзууд болдог.
Хатан гол гэр буудлын суурин аялал жуулчлалын алдартай газар болж, голын эрэг дэх тэдгээр бяцхан тосгонууд аажмаар эрч хүчтэй болж, нутгийн иргэд Давань тосгон руу буцаж ирэв. Өнөөдөр Хатан гол гэр буудлын суурингийн үйлчилгээний ажилтнуудын 80 хувь нь тухайн газрын хүмүүс бөгөөд аялал жуулчлалын өсөлт нь орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлсэн байна.
Оройдоо Ли Шюэжин Хатан голын хөвөөгөөр усны давалгааны чимээ сонсон зугаалдаг.
Арав гаруй жилийн өмнө тэрээр жаахан охин байхдаа хичээлээ тараад нар жаргахаас өмнө хургаа голын эрэг дээр тууж ирэн ундаалдаг байсан. Тэр үед өдөр хоног их удаан өнгөрч байх шиг санагддаг байв. Ли Шюэжин үдшийн бүрий болох үед хонио хотлуулахаар шороон байшин руугаа буцдаг.
Одоо нөгөө шороон байшингууд өнгө өнгийн гэрэл ассан хүний сэтгэлийг хөөр баяраар бялхаасан, тосгоны иргэд жуулчдын ярилцах дуун тэртээд сонсдон, тосгонд эрч хүч амь амьдрал буцалж байна.
