solongonews
Тав тухтай амьдралын орчин аз жаргалыг түгээнэ
2021-09-14 20:40
Тав тухтай амьдралын орчин аз жаргалыг түгээнэ

Саяхан Хятадын Худалдааны Яамны Тамгын газраас "Хотын иргэдэд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийг байгуулах удирдамж" гаргаж, 2025 он гэхэд "Зуун хотын мянган тойрог"-ийг байгуулахаар дамжуулан төлөвлөлт боломжийн, үйл ажиллагааны төрөл бүрэн, үйлдэл чадавх төгс, ухаалаг, норматив, дэг журамтай, үйлчилгээ сайн, худалдаа, орон сууц эв зохистой хотын тав тухтай амьдралын тойргийг байгуулж, хялбар, стандартчилагдсан, ухаалаг чанарын түвшинг бүх талаар дээшлүүлнэ гэж дурджээ.

Гэрээсээ 15 минут л алхаад чөлөөт цагаа өнгөрөөх, ахуй амьдрал, дэлгүүр хэсэх зэрэг хэрэгцээгээ хангах боломжтой болох хэтийн төлөв нь яг бодит зүйл болж байна. Тиймээс "Дэргэдэх тав тухтай амьдралын тойрог"-ийг хэрхэн байгуулах вэ? Тав тухтай амьдралын тойргийг байгуулах тал дээр ямар шинэ эрэл хайгуулууд хийх вэ?

Нэг дэлгүүр олон үйлдэл чадавхтай болсноор улам хялбар болно

Жижиглэн дэлгүүр, хүнсний ногооны захууд нь иргэдэд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын орчин тойргийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах чухал хүчин зүйл, хотын тав тухтай байдал, үйлчилгээний салбарын хөгжлийн түвшинг хэмжих чухал барометр юм. "Хотын иргэдийн амьдралыг хөнгөвчлөх, тав тухтай амьдралын тойргийг байгуулах удирдамж" /Цаашид "Удирдамж" хэмээнэ/-д "Хүнсний ногооны зах зээлийн стандартчилал, шинэчлэлийг сайжруулах" ба "Брэндийн сүлжээ дэлгүүрийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах" нь иргэдэд дэмжлэг болох, тав тухтай амьдралын орчин тойргийг байгуулах үйл ажиллагааны шийдлийн шаардлага юм гэж дурдсан байна.

Хорооллын дэргэд жижиглэн дэлгүүр нээгдсэн болохоор хүссэн зүйлээ худалдаж авах, цахимаар худалдан авалт хийн гэртээ хүргүүлж болно. Өглөөний цайгаа уух завгүй бол аль нэгэн дэлгүүрээс бууз, шар буурцгийн зутан худалдаж авах боломжтой. Эдгээр дэлгүүрүүд Шаньши мужийн жижиглэн худалдааны салбарт шинэ шошго болжээ. Сүүлийн жилүүдэд Шаньши мужийн дэмжлэг үзүүлэх жижиглэн дэлгүүрүүд борооны дараах мөөг шиг ар араасаа гарч ирэн "Дэлгүүр нээх өндөр нягтрал, төрөлжсөн үйлчилгээ, дижиталчлал"-ын хөгжлийн шинж чанарыг харуулав.

Иргэдэд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын орчин тойронд жижиглэн дэлгүүрүүд олон үйлдэл чадавхтай байдаг. Мөн тус удирдамжид дэд бүтцийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, аюулгүй байдлыг хангах үүднээс "Нэг цэг илүү олон төрөлжсөн, нэг дэлгүүр олон үйлдэл чадавхтай байх"-ыг дурдсан байна. Фүжянь мужийн Шямэнь хот саяхан "Шямэнь хот дэргэдэх тав тухтай амьдралын тойрог байгуулах туршилтын цэгийн төлөвлөгөө" нийтэлсэн байна. Шямэнь хотын Худалдааны товчоог хариуцсан холбогдох албаны хүн:

 - Шямэнь нь банк санхүү, буухиа шуудан хүргэлт, аялал жуулчлал, засвар үйлчилгээ зэрэг худалдаа үйлчилгээний төслийг нийгэм дүүргийн жижиглэн дэлгүүр, супермаркетуудад нэмж, нийгэм дүүргийн жижиглэн дэлгүүр, супермаркетууд дээр төрийн болон олон нийтийн үйлчилгээний төрөл зүйлийг нэмэгдүүлэн, хотын иргэдийн амьдрал, ажил эрхлэлтийг илүү хялбар болгох болно гэлээ.

"Нэг дэлгүүр олон үйлдэл чадавхтай байх" нь зөвхөн жижиглэн дэлгүүрээр хязгаарлагдахгүй. Энэхүү "Удирдамж"-д мөн "Ахмад настнуудын тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зөвлөгөө өгөх, сургалт зэрэг төслүүдийг өргөжүүлэхийн тулд сүлжээ эмийн сангуудын мэргэжлийн хүч чадлыг ашиглан фитнес, эрүүл мэнд, гоо сайхан зэрэг үйлдэл чадавх болон бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, өндөр чанартай тав тухтай үйлчилгээ үзүүлэх" болон бүх төрлийн худалдааны цэгүүдэд төрөлжсөн тохилог үйлчилгээ үзүүлэхийг уриалж, аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн дээр ном, сонин борлуулалт, канон хэвлэл, төлбөр төлөлт, орлон хүлээн авах, илгээх, гэр ахуйн цэвэрлэгч томилох зэргийг тохиромжтой бүрдүүлнэ гэж дурдсан байна.

Шинэлэг загвар, хөгжлийн шинэ форматыг идэвхтэй хөгжүүлэх нь

"Хотын иргэдэд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийг байгуулах удирдамж"-д санал болгож буй бүтээн байгуулалтын зорилтын нэг нь "Ухаалаг түвшинг тасралтгүй дээшлүүлж, шинэ технологи, шинэ формат үйл ажиллагаа, шинэ загварыг иргэдэд үзүүлэх, тав тухтай амьдралын орчин тойронд илүү өргөнөөр ашиглаж, онлайн, оффлайн холболтыг нарийн уялдуулан, дижитал хувиргалтыг хурдасгах явдал юм.

Хятадын Худалдааны Яамны холбогдох албаны хүн:

 - Дэргэдэх дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойрог нь шинэ технологи, шинэ формат, шинэ загварыг уялдуулахад анхаарлаа хандуулдаг. Бизнесийн биет үйлчилгээний чанар, түвшинг дээшлүүлэхийн зэрэгцээ үйл ажиллагаа болон загварын инновацыг ахиулахад шинэ технологийг бүрэн ашиглаж, онлайн болон оффлайныг уялдуулан, шууд хэрэглээг хангаж, боломжит хэрэглээг эрчимжүүлэх болно гэв.

Сычуань мужийн Чэндү хотын Чин-Ян дүүргийн Чин-Юань нийгэм дүүрэг энэ оны 05 дугаар сард "БНХАУ-ын Дэргэдэх дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийн жишиг төсөл"-ийн илэрхийллийг хүртсэн. Чин-Юань нийгэм дүүрэг нь "Хүнсний ногооны сагсны ашиг тусыг хүртэх төсөл" хэрэгжүүлж, "Юань Шэнхөү" нийгэм дүүргийн хөдөө аж ахуй фермийг байгуулж, АПП-ийг ашиглан оршин суугчид болон фермер хооронд шууд тавцан бий болгон, онлайнаар урьдчилан захиалах, фермийн тохиргоо хийх, бүтээгдэхүүн хүргэлтийн хэлбэрийг нэвтрүүлж, оршин суугчдад шинэ бүтээгдэхүүнийг хямд үнээр нийлүүлж байна.

- Ухаалаг технологи, байгууламжийн хэрэглээг эрчимжүүлэн ухаалаг захидлын хайрцаг (буухиа хайрцаг), ухаалаг хөлдөөгч, өөртөө үйлчлэх автомат худалдан авалтын төхөөрөмж зэрэг ухаалаг төхөөрөмжийн байгуулалтын ажлыг хурдасгаж, ухаалаг байгууламж, тоног төхөөрөмжийг нийгэм дүүрэг, дэлгүүрүүдэд нэвтрүүлэн, Дэргэдэх дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийн ухаалаг түвшинг дээшлүүлнэ гэж дээрх "Удирдамж"-д дурдсан.

Бээжингийн Түнжөү дүүргийн Дин Хай-Юань хорооллын ойролцоо хэд хэдэн жолоочгүй автомат тээврийн хэрэгсэл зорчин явах олон хүний анхаарлыг татна. Дада буухиа шуудан саяхан жолоочгүй автомат хүргэлтийн нээлттэй платформыг албан ёсоор гаргасан. Түүнчлэн супермаркетуудын шууд хэрэглээний хувилбарт жолоочгүй автомат хүргэлтийн экосистемийг бий болгохын тулд JD Logistics болон White Rhino-той хамтран ажиллахаа мэдэгдсэн. Одоогийн байдлаар Дада буухиа шуудангийн жолоочгүй автомат хүргэлтийн үйлчилгээ нь Чишянь супермаркет, Юнхүй супермаркет зэрэг супермаркетуудын бодит үзэгдлүүд дээр ердийн хэрэглээг анх удаа хэрэгжүүлж байна. Хэрэглэгчид шуурхай жижиглэн худалдааны платформоор дамжуулан захиалга өгөх замаар жолоочгүй автомат хүргэлтийн үйлчилгээг авах боломжтой.

Хятадын Худалдааны Яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэнгийн дэд дарга Жан Вэй:

 - Нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлээр Дэргэдэх дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийг бүрдүүлэх нь эрэлт хэрэгцээ, хөдөлгөх хүчний хувиргалт болон үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг илүү сайн ахиулах болно гэв.

Орон нутгийн нөхцөл байдалд тохирсон нөөцийг сэргээх практик алхам

Хотын иргэдэд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийг хөгжүүлэх, сайжруулах нь хүмүүсийн амьдралын тав тух, аз жаргалыг дээшлүүлэхэд тустай юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс иргэдэд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, үйлчилгээний шинэ хэлбэр, шинэлэг загварыг бий болгох тал дээр цуврал бодлого гаргасан. Гэсэн хэдий ч тохиромжтой байршилд буй худалдааны цэгүүд болон хуучирсан байгууламж зэрэг асуудал иргэдэд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойрогт харагдаж байна. Тус "Удирдамж"-д "Хотын шинэчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй уялдуулан байгууламжийн нөөцийг сэргээж", "Бүтээн байгуулалтын байрлуулалтыг ангилах, хуучин хорооллын ашиглахгүй байгаа үйлдвэр, агуулах, нийтийн өмчийн хуваарилалт зэрэг нөөцийг бүрдүүлэн ашиглаж, орон нутгийн нөхцөл байдлын дагуу арилжааны байгууламжуудын дутагдлыг нөхөх болон одоо байгаа байгууламжуудын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй гэж дурджээ.

Хуучин хорооллыг сайжруулах нь иргэдэд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийг байгуулахад дутагдлыг нөхөх чухал алхам юм. Бээжингийн Дашин дүүргийн Санхэ Наньли нийгэм дүүрэг нь ашиглахгүй байгаа уурын зуухтай байшин, нүүрс хадгалах талбайг ашиглан иргэдэд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх болон соёл, спортын үйл ажиллагааг нэгтгэсэн цогц үйлчилгээний газрыг байгуулжээ. Энд хүнсний ногооны дэлгүүр, жижиглэн худалдаа, нийгэм дүүргийн хоолны газар, дэлгүүр, номын сан, биеийн тамир зэрэг ахуй амьдралын үйлчилгээг зохистойгоор уялдуулан, ойролцоох олон нийгэм дүүргийг хамруулж, иргэдийн Дэргэдэх дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын орчин тойргийг амжилттай байгуулж, ашиглалтад оруулсан байна.

Хунань мужийн Чанша хотын Тяньшинь дүүргийн Эржи хороолол нь хагас жилийн дотор хууль бус барилгуудыг нураан, 2000 кв.м талбайг чөлөөлж, биеийн тамирын заал, хорооллын олон нийтийн талбай барьж, олон дэлгүүр худалдаа хороололд орж байрлан оршин суугчдын амьдралыг улам хялбарчилж дэмжлэг болсон байна.

Салбарын мэргэжлийн хүмүүс иж бүрэн байгууламж хязгаарлагдмал газруудад өөртөө үйлчлэх автомат худалдан авалтын төхөөрөмж, хүнсний ногооны хүргэлтийн машин, хайрцаг хэлбэрийн зөөврийн нийтийн хоолны тэрэг зэрэг явуулын худалдааны жижиглэнгийн төхөөрөмжийн уян хатан байдалд дэмжлэг үзүүлэх, тав тухтай амьдралын тойргийн ашигтай нэмэлт болгон ашиглаж, орон зай дутагдсаныг нөхөх тавцан болжээ. Хотуудад ая тухтай амьдралын тойрог байгуулах ажлыг хурдасган, үйлчилгээний чадавхыг шинэчилж, 5G, том дата, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг мэдээллийн технологийг ашиглахыг дэмжин, ая тухтай амьдралын тойргийн хэрэглээний нөхцөл байдлыг өргөжүүлж байна. Мөн үүний зэрэгцээ мэдээллийн үйлчилгээг сайжруулан, ухаалаг нийгэм дүүргийн мэдээллийн системд тулгуурлан хот суурин газрын ая тухтай амьдралын орчныг бүрдүүлэх ухаалаг үйлчилгээний платформыг байгуулна.

Зохиогч: Нийтлэл: ПАНЬ ШЮТАО, ЖАН ИРАНЬ
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл