solongonews
Хятад улс хүүхдийн төлөөх дэлхий нийтийн үйл ажиллагааг илүү сайн хөгжүүлэхийг дэмжсээр байна
2023-03-03 10:26
Хятад улс хүүхдийн төлөөх дэлхий нийтийн үйл ажиллагааг илүү сайн хөгжүүлэхийг дэмжсээр байх болно.

Хятад улс олон улсын хамтын ажиллагаанд цаашид ч идэвхтэй оролцон, хүүхдийн төлөөх дэлхий нийтийн сайн үйлс илүү сайтар хөгжихийг урагш ахиулах болно. Үүний зэрэгцээ “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенц”-од даруй түргэн зөвшөөрөл олгож, хүүхдийн төрөл бүрийн эрхийг бодит үйл ажиллагаагаараа хамгаалахыг Хятадын тал Америкт уриалж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 02-нд илэрхийллээ.

Хүүхэд бол дэлхийн ирээдүй, итгэл найдвар билээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих нь олон улсын хүний эрхийн үйлсийн чухал хэсэг юм. Хүүхдүүд ядуу хүндрэлтэй байгаа асуудал ноцтой оршсоор байна. Дэлхийд 1.8 тэрбум шахам хүүхэд нийгмийн баталгаажуулалт дутмаг орчинд амьдарч байна. Хүүхдийг хамгаалахаа нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалж байна хэмээн Мао Нин тэмдэглэжээ.

Мао Нин "Хүүхдийн төлөөх үйлсийг хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Эдүгээгээс 31 жилийн өмнөх энэ өдөр Хятад улс НҮБ-д хандан “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенц”-ыг батлан зөвшөөрсөн бичгээ өргөн барьсан байдаг. Олон жилийн турш Хятад улс конвенцын дагуу хүлээсэн үүргээ идэвхтэй биелүүлж, хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн зарчмыг баримталж, хүүхдэд нэн тэргүүнд анхаарал тавих стратегийг хэрэгжүүлж, хүүхдийн амьд явах, хөгжих эрхийг үр дүнтэй хамгаалж, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг тасралтгүй сайжруулан ажиллаж байна. ДЭМБ-аас эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт өндөр гүйцэтгэлтэй 10 орны нэгээр жагссан байна. НҮБ-ын гишүүн орнуудаас АНУ бол “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенц”-од зөвшөөрөл олгоогүй цорын ганц гишүүн орон юм" гэв.

Тэрээр мөн "Хүүхдийн боловсрол эзэмших эрхийг баталгаажуулах үүднээс Хятад улс орчин үед дэлхийн хамгийн том боловсролын системийг бий болгосон гэжээ. Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хүүхдийн эрхийг хамгаалах цогц ухаарал нь урт хугацааны ажил юм гэжээ. "Хятад улс хүүхдийн төлөөх дэлхий нийтийн үйл ажиллагааг илүү сайн хөгжүүлэхийн тулд олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор байх болно."

Мөн "Хүүхдийн эрхийн тухай конвенцыг аль болох түргэн шуурхай баталж, хүүхдийн хууль ёсны эрхийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахыг АНУ-д уриалж байна" гэв.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл