solongonews
Ван И АНУ-ын ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудлаарх тусгай элчтэй уулзав
2021-09-02 11:11
Ван И АНУ-ын ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудлаарх тусгай элчтэй уулзав.

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 09-р сарын 01-нд урилгаар АНУ-ын ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудлаарх тусгай элч Керритэй видео уулзалт хийв. Керри яг одоо Тянь Жиньд Хятад Америкийн цаг уурын өөрчлөлтийн зөвшилцөлд оролцож байсан юм. Ван И тэмдэглэхдээ: Хятад Америкийн харилцаа огцом унаж, их хэмжээгээр буурснаар, ноцтой бэрхшээлд тулгараад байна, эдгээр нь Америк Хятадад чиглүүлэн стратегийн томоохон буруу магадлал гаргаснаас болсон юм. АНУ Хятадыг аюул занал, дайсан гэж үзэхээ больж, дэлхийн өнцөг булан бүрт Хятадыг бүслэн дарахаа болих хэрэгтэй гэжээ.

Керри хэлэхдээ: Одоогоор тулгамдаад байгаа цаг уурын өрсөлдөөн сорилтыг даван туулахад Америк Хятадын хамтын ажиллагаа маш чухал юм. Хятадын талтай харилцан хүндэтгэж, харилцаа холбоогоо эрчимжүүлж, хүсэл зорилгоо хамтдаа дээшлүүлж, хоёр талын удирдах хүчнийг харуулж, Парисын хэлэлцээрийн зорилтуудын хэрэгжилтийг ахиулах талаар үлгэр жишээ болж, АНУ болон Хятадын харилцаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд Америкийн тал бэлэн байна гэжээ.

Энэ оны 04-р сараас хойш Керри Хятадад дахин айлчилж буй нь энэ юм. Айлчлалын хугацаанд Хятадын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх тусгай элч Шиэ Жэньхуа Керритэй Тянь Жиньд уулзаж, Хятад Америкийн цаг уурын өөрчлөлтийн хамтын ажиллагаа, "НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц"-ын оролцогч талуудын 26-р бага хурал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.           

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл