solongonews
Хятад улс шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих олон төсөл хэрэгжүүлж байна
2017-02-02 11:55
Гол нь Хятад улсын ”Нэг бүс нэг зам” зэрэг томоохон стратегийг хэрэгжүүлэх, олон нутгийн олон салбарын хамтын ажиллагаанд үйлчлэх, олон улсын инновацийн хамтын ажиллагааны сүлжээний бүтээн байгуулалтыг улам боловсронгуй болгох зэрэг зорилготой юм.

      Саяхан Хятад улсын стратегийн чанартай олон улсын шинжлэх ухаан технологийн инновацийн хамтын ажиллагааны анхан гол гол тусгай төслүүдийн хөтөлбөрийг нийгэм даяар нийтэлжээ. Хятадын Шинжлэх ухаан технологийн яамны олон улсын хамтын ажиллагааны танхимын дарга Е Дүнбай хэлэхдээ, эдгээр төслүүдэд хамтран судалж гаргасан, үлгэр жишиг төсөл болон үндэсний зэрэглэлийн олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны бааз, индэрийн төсөл хоёр төрөл бий. Агуулгын хувьд хөдөө аж ахуй, эм бэлдмэл, эрүүл мэнд, эрчим хүч, нөөц баялаг, байгаль орчин, гамшгаас сэргийлэн аврах зэрэг 13 салбарыг багтааж байна гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, стратегийн чанартай олон улсын хамтын ажиллагааны тусгай төсөл нь Хятад улс болон олон улсын нийгэмлэг хоорондын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа, солилцооны дагуулан дайчлах төсөл болно. Гол нь Хятад улсын "Нэг бүс нэг зам" зэрэг томоохон стратегийг хэрэгжүүлэх, олон нутгийн олон салбарын хамтын ажиллагаанд үйлчлэх, олон улсын инновацийн хамтын ажиллагааны сүлжээний бүтээн байгуулалтыг улам боловсронгуй болгох зэрэг зорилготой юм.

    Хятадын Шинжлэх ухаан технологийн яамны олон улсын хамтын ажиллагааны танхимын дарга Е Дүнбай хэлэхдээ,"Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад шинжлэх ухаан технологийн инновац улам чухал дагуулах үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Хоёрдугаарт, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаагаар дамжуулан, зам дагуух улс орнуудад Хятад улсыг танилцуулж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийн төлөө юм" Тус төслүүд хамтын ажиллагааны төсөл учраас төслийг мэдүүлэхдээ дотоод гадаадын байгууллага хамтран мэдүүлэх хэрэгтэй гэж шаардаж байна. Үүнтэй холбогдуулан Е Дүнбай хэлэхдээ,"Хамтран ажиллагчаа хайхад ялангуяа дэлхийн тэргүүний түвшний судалгааны байгууллага болон шилдэг боловсон хүчин бүхий байгууллагатай хамтран ажиллахыг урамшуулан сайшаана. Гадаад дахь хамтран ажиллах талыг хариуцагч нь эрхбиш гадаадад байгаа өөрийн байгууллагынхаа нэрийн өмнөөс төсөлд оролцох хэрэгтэй бөгөөд судалгааны дээд албан тушаалтай, эрдэм шинжилгээ, судалгааны талаар олон улсад нэр хүндтэй хүн байх ёстой"

     Е Дүнбай цааш нь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд засгийн газар дагуулах дайчлах болон нийгмийн хүчин хамтран ажиллахыг уялдуулах хэлбэрээр дамжуулан, олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны сүлжээ нэлээд бүрэн бүтэн бүрдлээ. Хятад улс өдгөө 158 улс орон, бүс нутагтай шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны харилцаа байгуулж, засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм тогтвортой болсон байна гэжээ.Хятад улс гадаадтай шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаагаа улам боловсронгуй болгож, улам нээлттэй инновацийн орчинг буй болгохоор зүтгэнэ гэж Е Дүбай хэлж байлаа:

    "Энэ удаагийн гол нь нэг бүс нэг зам дагуух улс оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх явдал юм. Улс орон бүс нутаг ялгаатай учраас нэг бүс нэг зам дагуух биш өөр бүсийн улс орон ч оролцох боломжтой юм. Хойшид Хятад улс болон гадаад нөхцөл байдлын өөрчлөлтийн дагуу бид өөр гол зүйл, гол үүрэг нэмэх болно."

 

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл