solongonews
Шинэ жилийн баяраа өнгөлөг сайхан тэмдэглэлээ
2022-01-04 15:55
Шинэ жилийн баяраа өнгөлөг сайхан тэмдэглэлээ.

Шинэ жилийн баяраар Хятад улсын иргэд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулан баяраа тэмдэглэжээ.

Хүбэй мужийн Яншинь шяний загасчид болон жуулчид шинэ жилийн баярыг уламжлалт аргаар хамтдаа загасчилж тэмдэглэлээ. Жянсү мужийн Лиян хотод загасчид өвлийн загас агнуурын ажлаа албан ёсоор эхлүүлжээ. Шинэ жилийн амралтын үеэр хүмүүс ойрын зайнд аялах нь түгээмэл сонголт болсон байна.

Өвлийн олимп ойртож, мөс, цасаар аялах аялал ч маш их дэлгэрч байна. Амралтын үдэш ч сайхан байлаа. Жянши мужийн Пиншян хотод 500 дрон шөнийн тэнгэрийг гэрэлтүүлжээ. Мөн шинэ жилийн дэнлүүний баяр ёслол төгөлдөр нээгдэж, жуулчдын нүдийг баясгав.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл