solongonews
Бээжинд 110 мянган гадаад оюутан сурдаг
2020-09-07 09:20
Бээжинд давхардсан тоогоор 110 мянган гадаад оюутан сурдаг.

2020 оны олон улсын боловсролын үйлчилгээний форумоос мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Бээжин хот боловсролын салбарт ихээхэн нээлттэй байж, гадаадын оюутнуудын суралцах орчин нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авч, одоогийн байдлаар Бээжин хотноо суралцаж буй гадаад оюутны тоо давхардсан тоогоор 110 мянгад хүрээд байна. Бээжин хот нь Ази Номхон далайн бүсийн гадаадын оюутнууд хамгийн олон зорьж ирдэг чухал газруудын нэг болоод байна.

2020 оны олон улсын боловсролын үйлчилгээний форум нь 2020 оны Хятадын олон улсын үйлчилгээний үзэсгэлэнгийн тусгай сэдэвт форумын нэг бөгөөд даяаршлын нөхцөлд дэх олон улсын боловсролын үйлчилгээний худалдааны хөгжлийн чиг хандлага болон халдварын дараах боловсролын хөгжлийн шинэ боломжууд гэсэн сэдвийн хүрээнд зохиогдож байна. Эх сурвалжаас үзвэл, Энэ удаагийн үйлчилгээний үзэсгэлэнд анх удаагаа боловсролын хүрээг хамруулж, боловсролын тусгай сэдэвт үзэсгэлэн, олон улсын боловсролын үйлчилгээний форумд зохиож байгаа билээ.

Бээжин хотын орлогч дарга Жан Жямин форумын үеэр хэлэхдээ, даяаршлын үйл явц түргэсэж, Хятадын боловсрол илүү нээлттэй байхыг дагалдан Хятадын боловсролын үйлчилгээ нь үйлчилгээний худалдааны системд эзлэх байр суурь явах тусам илэрхий болж байна. Бээжин хот нөөцийн давуу талаа ашиглан, боловсролоо гадаадад илүү нээлттэй байлгаж, илүү төгөлдөржсөн боловсролын үйлчилгээний орчин бүрдүүлж, боловсролын үйлчилгээний зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлснээр олон улсын боловсролын үйлчилгээний салбарын маш чухал хүчин болоод байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл