Аравдугаар сарын 27-нд Куала-Лумпурт, Малайзын ерөнхий сайд Наджиб Тун Разак тус улсын 2017-2018 оны эдийн засгийн тайланг нийтэлсэн байна. Тайланд: “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт шинэ зах зээл нээх, орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар Малайзын эдийн засагт асар их худалдааны боломжийг авч ирлээ хэмээн тэмдэглэжээ.
Уг тайланг ерөнхий сайд Наджиб Тун Разак мөн өдөр Малайзын парламентад жил тутмын төсвөө дэвшүүлэх үед нийтэлсэн юм. Үүнд, “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” хэсэгтээ гол төлөв Хятадын дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгад илүү анхаарал хандуулжээ. “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт, логистикийн үйлчилгээг сайжруулах, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, олон тооны ажлын байр бий болгох, олон салбарт соёлын солилцоог дэмжих талаар авч ирсэн үр ашиг нь эдийн засгийн нөөцийг нэгтгэн, бодлогыг нэгтгэж, хамтын хөгжлийг биелүүлэх талаар чухал хувь нэмэр оруулсан гэж тайланд тэмдэглэжээ.
Тайланд: 2016 онд Малайзын “Нэг бүс нэг зам” дагуух орнууд болон бүс нутагтай хийсэн худалдааны хэмжээ 850 тэрбум ринггитэд хүрч, “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын дэмжлэгээр энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна гэж тэмдэглэжээ.
