solongonews
”Хүн чанар ба нийгмийн хөгжил”
2014-12-08 10:40
Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооноос анх
удаа зохион явуулсан “Хүн чанар ба нийгмийн
хөгжил” уран илтгэлийн тэмцээн амжилттай болоо.

           Тус тэмцээн Хөххот Үндэсний Туршилтын Сургуулийн урлагийн танхимд 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион явагдсан бөгөөд нийт Монгол Улс, Өвөр Монголын 21 оюутан залуус бүртгүүлснээс 20 оюутан оролцлоо.
Уран илтгэгчид маань эхний шатанд “Хүн чанар ба нийгмийн хөгжил” сэдвийн хүрээнд илтгэлээ тавьсан бол дараагийн шатанд шалгарсан 10 уран илтгэгчид “Бид нэг үе тэнгийнхэн, Амлалт, Мөрөөдөлд хүрэх зам,  Үнэн, худал, Амлалт ба цаг хугацаа, Хайр, Өвөг дээдсийн захиас, Мөнгө, Дэлхий ээжийн хүүхдүүд, Гуйлгачин” гэсэн сэдвүүдээс сугалан 5 минутын хугацаанд бэлтгэж, уран илтгэж уралдсан юм.


Уран тансаг үг хэллэг, уужим яруу саруул ухааныг уралдуулсан энэхүү тэмцээний:
- Тэргүүн байр  - ӨМИС-ийн оюутан Б.Бадмаа
- Дэд байр  -  ӨМБИС-ийн оюутан О.Түвшин
- Гутгаар байр   - ӨМБИС-ийн оюутан  Т.Цэвэгмид
- Дөрөвдүгээр байр  -  ӨМБИС-ийн оюутан Урианхай Сайнзаяа
- Тавдугаар байр  - ӨМИС-ийн оюутан Ц.Галбадрах нар тус тус эзэлсэн байна.
Тэмцээнийг Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбоо зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр “Бимекс” компани, хамтран зохион байгуулагчаар “Өнөөдөр” соёл зууч, “Солонго” мэдээллийн төв оролцож “Өвөр Монголын улс төрийн зөвлөл” сэтгүүлийн найруулагч, яруу найрагч Ш.Мэргэн, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн багш Б.Гэрэлцэцэг, Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбооны спортын албаны дарга Б.Бат-Эрдэнэ нар шүүгчээр ажиллалаа.

Залуу хүн зорилготой бол эх орон жаргалтай гэдэг. Ирээдүйн гэрэл гэгээ болсон зовхи нь өөдөө оюутан залуустаа  сурлага, хөдөлмөрийн гялалзсан их амжилт хүсье.

                                        Бэлтгэсэн: Э.Үржинханд

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл